Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS-ийн V сонсголын бэрхшээлтэй фэндээ дохионы хэлээр хариу үзүүлжээ
Дуу хөгжим

BTS-ийн V сонсголын бэрхшээлтэй фэндээ дохионы хэлээр хариу үзүүлжээ

Урлаг Урлаг20/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

BTS-ийн гишүүн V АНУ-ын Арлингтон хотод болсон “Worls Tour Arirang” тоглолтынхоо үеэр сонсголын бэрхшээлтэй нэгэн фэнийхээ зурвасыг анзаарч, түүнд зориулан дууныхаа үгийг дохионы хэлээр илэрхийлжээ. Энэ тухай “Allkpop” болон Өмнөд Солонгосын “Star News” мэдээлсэн байна.

Тухайн фэн тоглолтын үеэр “I’m deaf but i can feel the music” буюу “Би сонсголгүй ч хөгжмийг мэдэрч чадна” гэсэн утгатай зурвас бүхий плакат барьж байжээ. V уг плакатыг олж харсныхаа дараа “Please” дууны үгийг том, тод хөдөлгөөнөөр дохионы хэлээр илэрхийлэн дуулсан байна.

Ингэснээр сонсож чаддаггүй үзэгч ч тоглолтыг мэдрэх боломжтой байхаар дууны утгыг хөдөлгөөнөөр хүргэсэн бөгөөд тухайн фэн дараа нь энэ мөчийн бичлэгийг цахим сүлжээнд нийтэлж, V-д талархлаа илэрхийлжээ.

V өмнө нь ч сонсголын бэрхшээлтэй фэнүүдтэй дохионы хэлээр харилцаж байсан. Тухайлбал, 2020 онд “Dear Class of 2020” арга хэмжээний үеэр төгсөгчдөд зориулсан дохионы хэлний хөдөлгөөн ашиглаж, 2021 онд “Butter” дуугаа сурталчлах үеэр уг дууны нэрийг илэрхийлдэг дохионы хэлний хөдөлгөөн хийж байжээ.

Мөн V 2026 оны наймдугаар сард “Weverse”-ийн шууд дамжуулалтын үеэр сонсголын асуудлынхаа талаар анх удаа ярьж, зүүн чихний сонсгол нь нөгөө чихнийхээ ойролцоогоор 30 хувьтай байгаа бөгөөд эмчилгээ хийлгэж, эмнэлэгт тогтмол үзүүлж байгаагаа хэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейкийн “SexyBack” дууг дуу бичлэгийн компани нь “Амжилт олохгүй” хэмээн эсэргүүцэж байжээ

06/11/2026
Дуу хөгжим Урлаг

Домогт дуучин Том Жонс хүнд өвчний улмаас амьд үлдэхгүй гэж бодож байснаа ярьжээ

06/11/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Наагий “Khuree Jazz Vol.1” пянзаа танилцууллаа

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.