Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр
Кино

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

Урлаг Урлаг08/10/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр.

Мэттью Пэйж Дэймон 1970 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 8-нд АНУ-ын Массачусетс мужийн Кембриж хотод төржээ. Тэрбээр жүжигчин төдийгүй кино зохиолч, продюсероор ажилладаг. Түүнийг “Good Will Hunting”, “The Bourne” цуврал, “The Martian”, “Oppenheimer” гэхчилэн бүтээлүүдээр нь дэлхий даяар андахгүй билээ.

Дэймон багаасаа жүжиглэх сонирхолтой байсан бөгөөд Кембрижийн “Rindge and Latin” сургуульд сурч байх үеэсээ л жүжигчин болохоор зорьжээ. Тэрбээр Харвардын их сургуульд англи хэл судалж байхдаа жүжгийн хичээлд зориулан 40 орчим хуудас зохиол бичсэн нь хожим “Good Will Hunting” киноны эхлэл болсон байна.

1988 онд “Mystic Pizza” кинонд богино дүр бүтээснээр өргөн дэлгэцийн карьераа эхлүүлсэн Дэймон дараа нь “School Ties”, “Courage Under Fire”, “The Rainmaker” зэрэг кинонд тогложээ.

Мэтт Дэймон болон түүний багын найз Бен Аффлек нарын карьерын хамгийн том эргэлт “Good Will Hunting” кино байв. 1997 онд нээлтээ хийсэн уг кинонд Дэймон математикт онцгой авьяастай боловч хүнд амьдрал туулсан Вилл Хантингийн дүрийг бүтээж, Аффлектэй хамт кино зохиолыг нь бичжээ.

Тус кино “Оскар”-ын есөн төрөлд нэр дэвшиж, Дэймон, Аффлек нар шилдэг эх зохиолын шагнал хүртсэн байна. Дэймон мөн гол дүрийн жүжигчний төрөлд “Оскар”-т нэр дэвшжээ.

“Good Will Hunting”-ийн дараа Дэймон богино хугацаанд Холливудын эрэлттэй жүжигчдийн нэг болжээ. 1998 онд Стивен Спилбергийн “Saving Private Ryan” кинонд Том Хэнксийн хамт тоглосон бол 1999 онд “The Talented Mr. Ripley” кинонд Том Риплигийн гол дүрийг бүтээсэн байна.

Мөн тэрбээр “Rounders”, “Dogma”, “All the Pretty Horses” зэрэг кинонд тоглож, өөр өөр төрлийн дүрээр өөрийгөө сорьжээ.

2002 онд Дэймон карьерынхаа хамгийн алдартай дүрүүдийн нэг болох Жейсон Борныг бүтээсэн “The Bourne Identity” кинонд тоглов. Мартагдсан дурсамжаа сэргээж, өөрийн хэн болохыг олж мэдэхийг оролддог тагнуулчийн тухай уг кино амжилттай болж, дараа нь “The Bourne Supremacy” (2004), “The Bourne Ultimatum” (2007), “Jason Bourne” (2016) зэрэг үргэлжлэлүүд гарсан юм.

Үүний зэрэгцээ Дэймон “Ocean’s Eleven” болон түүний үргэлжлэлүүдэд Лайнус Колдуэллийн дүрд тоглож, Жорж Клуни, Брэд Питт зэрэг жүжигчидтэй хамтран ажилласан байна.

Дэймон 2006 онд Мартин Скорсезегийн “The Departed” кинонд Леонардо Ди Каприо, Жек Николсон нарын хамт тогложээ. Харин 2009 онд Клинт Иствудын “Invictus” кинонд Өмнөд Африкийн регбигийн тамирчин Франсуа Пинаарын дүрийг бүтээж, “Оскар”-ын туслах дүрийн жүжигчний төрөлд нэр дэвшсэн байна.

2015 онд Ридли Скоттын “The Martian” кинонд Ангараг гараг дээр ганцаараа үлдсэн сансрын нисгэгч Марк Уотнигийн дүрийг бүтээжээ. Энэ дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртэж, “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд дахин нэр дэвшсэн байна.

Дэймон жүжиглэхийн зэрэгцээ кино бүтээх ажилд идэвхтэй оролцдог. Тэрбээр Бен Аффлек болон бусад уран бүтээлчидтэй хамтран “Project Greenlight” телевизийн төслийг бүтээж, шинэ найруулагчдад анхны бүрэн хэмжээний киногоо хийх боломж олгох ажилд оролцжээ. Тус төсөл олон удаа “Эмми”-д нэр дэвшсэн байна.

Мөн “Manchester by the Sea” (2016), “Air” (2023), “Oppenheimer” (2023) зэрэг кинонд продюсероор ажилласан байна.

Сүүлийн жилүүдэд Дэймон “Air”, “Oppenheimer”, “The Instigators” зэрэг кинонд тогложээ. Кристофер Ноланы “Oppenheimer” кинонд генерал Лесли Гроувсын дүрийг бүтээсэн бөгөөд тус кино 2023 оны хамгийн өндөр үнэлгээтэй, амжилттай бүтээлүүдийн нэг болсон юм. Харин хамгийн сүүлд тэрбээр үзэгчидтэй найруулагч Кристофер Ноланы “The Odyssey” киногоор уулзаад буй.

Кембриж хотын залуу жүжигчин, кино зохиолчоос гараагаа эхэлсэн Мэтт Дэймон өнөөдөр жүжигчин, кино зохиолч, продюсер гэсэн олон талын уран бүтээлээрээ Холливудын нэр хүндтэй уран бүтээлчдийн нэг болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026
Кино Урлаг

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Кино Урлаг

Хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ

07/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Sombr шүтэн бишрэгчийнхээ өөрийн гараар хийсэн цамцыг өмсөж баярлуулав

08/10/2026

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.