Улс тунхагласны баярын өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд Гавьяат жүжигчин, ахмад уран бүтээлч Б.Тунгалагт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ.
Б.Тунгалаг 1956 оны Багшийн дээд сургуулийн Кино, драмын ангийн гурав дахь төгсөгч бөгөөд 1971-1981 Улсын эрдмийн театрт, 1981-2005 онд “Армийн театр” буюу “Орчин үеийн театр”-т жүжигчин, уран сайхны удирдаач, даргын ажлыг хийсэн байна. Мөн 2005 оноос хойш Монголын урлагийн ажилтны холбоонд ажиллаж байгаа аж.
Монголын уран сайхны “Ичээнд нь”, “Хуучин сүмийн нууц”, “Шинэ үсгийн багш” дэлгэцийн олон уран бүтээлээрээ тэрбээрээ үзэгч олны хэдийнээ танил болсон уран бүтээлч юм.

