Жүжигчин Деми Мур есдүгээр сарын 25-нд Лос-Анжелес хотод болсон “Step Up” байгууллагын 2026 оны “Inspiration Awards” арга хэмжээний Холливудын хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчин болсон үеэ эргэн дурсаж, тухайн үедээ эрэгтэй жүжигчидтэй ижил хэмжээний цалин авахын төлөө тэмцэж байгаагүй талаараа ярьсан байна. Мурын хэлснээр, түүний зорилго Холливудтай сөргөлдөх бус, хийсэн хөдөлмөртөө тохирсон үнэлгээг авах явдал байжээ.
1996 онд Мур “Striptease” кинонд тоглохдоо 12.5 сая ам.долларын цалин авснаар тухайн үеийн дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчин болсон юм. Гэвч энэ амжилтын дараа тэрбээр ихээхэн шүүмжлэлд өртсөн бөгөөд кинонд эротик бүжигчний дүр бүтээсэнтэй нь холбоотойгоор түүнийг хүчтэй шүүмжилж, ичээх хандлага гарч байжээ.
Мур өмнө нь “The New York Times”-ийн “The Interview” подкастад ярилцлага өгөхдөө хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчин болсон мөчид яагаад хүмүүс түүнийг доош нь хийхийг оролдсоныг гайхдаг тухайгаа хэлсэн байна. Түүний үзэж буйгаар, эрэгтэй жүжигчидтэй ижил түвшний цалин авсан анхны эмэгтэйчүүдийн нэг байсан нь тодорхой хэмжээний эсэргүүцэл дагуулах шалтгаан болсон аж.

