Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нобелийн долоо хоног эхэллээ
Нийгэм

Нобелийн долоо хоног эхэллээ

Урлаг Урлаг06/10/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног албан ёсоор эхэллээ. Өнөөдөр физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнуудыг тодруулах бол ирэх өдрүүдэд бусад салбарт шагналын эздийг зарлана.

Аравдугаар сарын 6-нд буюу мягмар гарагт физикийн, 7-нд химийн, 8-нд уран зохиолын салбарын утга зохиолын салбарын шагналтныг зарлах бол баасан гарагт Осло хотноо Нобелийн Энх тайвны шагналын эзнийг тодруулна. Шведийн Төв банкнаас 1968 онд бий болгосон Альфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзнийг аравдугаар сарын 12-нд зарлана.

Альфред Нобель (1833-1896) гэрээслэлдээ физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг шалгаруулах ажлыг 1810 онд байгуулагдсан, одоо дэлхийн боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх төвүүдийн нэг болоод буй Стокхолм дахь Каролины хүрээлэнд даатган үлдээжээ. Тус хүрээлэнгийн дэргэдэх Нобелийн хороо байнгын таван гишүүнтэй бөгөөд зөвлөлдөхийн тулд шинжээчдийг урьдаг. Нобелийн шагналд нэр дэвшүүлэх эцсийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дууссан байна

Нобелийн хороод шагналд нэр дэвшигчид болон тэднийг нэр дэвшүүлсэн хүмүүсийн талаар эцсийн мөч хүртэл ямар нэгэн мэдээлэл өгдөггүй. Харин мэргэжилтнүүд нууцалж буй нэрсийн талаар таамаг дэвшүүлсээр байна.

Шведийн мэргэжилтнүүд үзэж буйгаар, судлаач Кевин Шокат Нобелийн шагнал хүртэх магадлалтай байна. Тэрбээр хорт хавдрын уургийн хамгийн түгээмэл мутацийг дарангуйлах урд өмнө тодорхойгүй байсан аргыг нээсэн байна. Мөн хорт хавдрын эсийн эмчилгээний судалгааны анхдагчдын нэгт тооцогддог Стивен Розенбергийг шагнал хүртэх магадлалтай хүмүүсийн нэг гэж таамаглажээ. Түүнчлэн лептин дааврыг нээж, хүний бие молекулын түвшинд биеийн жин болон бодисын солилцоог хэрхэн зохицуулдгийг тогтоосон Америкийн эрдэмтэн Жеффри Фридман, удамшлын хөхний хорт хавдартай холбоотой BRCA1 генийг нээсэн түүний нутаг нэгт эрдэмтэй Мэри-Клэр Кинг нарыг физиологи, анагаах ухааны салбарын шагналтнаар тодорч магадгүй гэж үзэж байна.

Америкийн “Clarivate Analytics” компанийн шинжээчид нэр нь дурдагдсан эрдэмтдийн жагсаалтдаа үндэслэн хэн шагнал авахыг урьдчилан таамагласаар иржээ. Уг жагсаалтад Дэниел Друкер, Йенс Юул Хольст, Светлана Мойсов нар багтсан бөгөөд тэднийг “глюкагонтой төст пептид-1″-ийг (GLP-1) тодорхойлж, шинж чанарыг нь тогтоосон, мөн түүний биологийн идэвхийг судалсан” бүтээлээрээ шагнал хүртэх магадлалатай гэж үзжээ.

“Clarivate”-ийн шинжээчид мөн Жеймс Фүжимото, Эрик Суонсон, Дэвид Хуан нарыг “анагаах ухаан, биоанагаахын судалгаа болон бусад салбарт ашиглах шинэ дүрслэлийн арга болох оптик когерент томографыг хөгжүүлсэн” бүтээлээрээ, Тимоти Спрингерийг “дархлааны тогтолцоонд наалдац үүсэхэд гол үүрэгтэй рецепторуудыг нээсэн” бүтээлээрээ Нобелийн шагнал хүртэх магадлалтай хүмүүсээр нэрлэжээ.

2025 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэд Мэри Брунков, Фред Рамсделл болон Японы эрдэмтэн Симон Сакагүчи нар “өөрийн эрүүл эд эс рүү дайрахаас сэргийлдэг дархлааны тогтолцооны механизмыг нээсний төлөө” хүртсэн билээ Тэд хүний биеийн дархлааны тогтолцоо өөрийн эрүүл эд эсүүд рүү яагаад дайрдаггүй, мөн аутоиммун өвчин үүсэх үед эсвэл хавдар үүсэх үед дархлааны тогтолцоо яагаад “буруу цагт” хариу үйлдэл үзүүлдэг болохыг судалжээ. Эрдэмтдийн судалгааг аутоиммун өвчнийг эмчлэх шинэ арга боловсруулах, эрхтэн шилжүүлэн суулгах болон хавдрын дархлааны эмчилгээнд ашиглаж байна. Тухайлбал, ийм өвчин үүсэхэд хүргэдэг мутаци буюу FOXP3 хэмээх гэмтэлтэй генийг илрүүлсэн байна.

1901 оноос Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш физиологи, анагаах ухааны салбарын шагналыг 116 удаа олгожээ. Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог нэр хүндтэй уг шагналыг нийт 232 хүн  хүртсэнээс 14 нь эмэгтэйчүүд байна. 1923 онд инсулиныг нээснийхээ төлөө шагнал хүртсэн Фредерик Бантинг 31 настайдаа хамгийн залуу шагналтан болсон бол 1966 онд хавдар үүсгэгч вирусийг нээснийхээ төлөө шагнал хүртсэн Пейтон Роус 87 настайдаа хамгийн ахмад шагналтан болж байжээ.

Шагнал гардуулах ёслол Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд Стокхолмын Филармонид болно.

Шагнал гардуулах ёслолыг Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд зохион байгуулна. Ёслол Стокхолмын Филармонид болж, шагналтнууд Шведийн хаан XVI Карл Густаваас Нобелийн хөрөг бүхий алтан медаль, диплом гардан авна.

2026 онд Нобелийн сан шагналын хэмжээг нэг сая кроноор буюу 100 мянган ам.доллароор нэмэгдүүлж, төрөл тус бүрд 12 сая крон буюу 1.2 сая ам.доллар олгохоор шийдвэрлэсэн байна. Нобелийн шагналыг анх 1901 онд гардуулах үед төрөл тус бүрийн шагналын мөнгөн дүн 150 782 крон байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026
Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Love letters” романтик драмын жүжгийг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно

06/10/2026

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.