Монгол Улсын Гавьяат багш, Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, Монголын уртын дууны нэрт дуучин, сурган хүмүүжүүлэгч Цэвээндоржийн Дэлгэрийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан “Ариун орон” мэргэжлийн уртын дуучдын улсын уралдаан боллоо.
“Дэлгэр их өв” сангийн санаачилгаар зохион байгуулсан “Ариун орон” мэргэжлийн уртын дуучдын улсын уралдаанд Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн уртын дуучин, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар тэргүүн байр эзэлжээ.

