Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв
Кино

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

Урлаг Урлаг05/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын жүжигчин Сильвестер Сталлоне карьерынхаа эхэн үеийг эргэн дурсаж, 30–35 орчим насандаа өөрийгөө бусдад батлах гэсэн хүсэл нь түүнийг ууртай, тогтворгүй хүн болгосон гэж ярьжээ.

Өдгөө 80 настай жүжигчин шинэ дурсамж ном “The Steps”-ээ сурталчлах үеэрээ “92NY”-д CBS-ийн “Sunday Morning” нэвтрүүлгийн хөтлөгч Трэйси Смиттэй ярилцаж, 50 гаруй жилийн уран бүтээлийн замналаа эргэн харсан байна. Сталлоне одоо өөрийгөө хэнд ч батлах шаардлагагүй болсон гэж хэлжээ.

Тэрбээр карьерынхаа эхэн үеийг дурсахдаа тухайн үедээ маш тогтворгүй, ууртай, “Би та нарт хэлсэн шүү дээ” гэсэн хандлагатай, өс хонзонтой байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Амжилтаа хүртэл бүрэн дүүрэн мэдэрч чадаагүй бөгөөд тэр үеэ эргэн бодоход аймшигтай байдаг хэмээн ярьжээ.

Сталлонег 30 настайд нь дэлхий дахинд алдаршуулсан бүтээл бол “Rocky” юм. Тэрбээр киноны зохиолыг өөрөө бичиж, гол дүр болох Рокки Балбоаг бүтээсэн бөгөөд уг кино “Оскар”-ын шилдэг кино шагнал хүртсэн. Харин Сталлоне шилдэг эрэгтэй жүжигчин болон шилдэг эх зохиол төрөлд “Оскар”-т нэр дэвшсэн юм.

Гэсэн хэдий ч ийм том амжилтад хүрсэн ч Сталлоне Холливудад өөрийн байр суурийг байнга батлах шаардлагатай мэт мэдэрдэг байжээ. Үүний улмаас амжилтаасаа баяр баясал авахад нь хүртэл хүндрэлтэй байсан гэж тэр тайлбарласан байна.

Ташрамд дурдахад, Сильвестер Сталлоны “Rocky” кино хэрхэн бүтээгдсэн түүхийг өгүүлэх “I Play Rocky” шинэ кино арваннэгдүгээр сард кинотеатруудаар нээлтээ хийх юм. Тус бүтээлд залуу Сталлонегийн дүрийг Энтони Ипполито бүтээж, гараар бичсэн “Rocky” зохиолоо кино болгохын төлөө Холливудад удаа дараа татгалзсан хариу авч байсан үеийг харуулах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026
Кино Урлаг

Кейт Уинслет 51 нас хүрлээ

05/10/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа

05/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026

Г.Ариунбаатар Ж.Вердийн наадамд “Набукко” дуурийн гол дүрд тоглолоо

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.