Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»П.Адарсүрэн агсны хөшөөг “Зайсан Хилл” цогцолбрын урд задгай театрын өмнө босгов
Дуу хөгжим

П.Адарсүрэн агсны хөшөөг “Зайсан Хилл” цогцолбрын урд задгай театрын өмнө босгов

Урлаг Урлаг08/10/2026Шинэчлэгдсэн:08/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол түмний дунд “Ард түмний гавьяат” хэмээн алдаршсан дуучин П.Адарсүрэн агсны хөшөөний нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Түүний хөшөөг “Зайсан Хилл” цогцолборын урд талын задгай театрын өмнө босгов.

П.Адарсүрэн 1942 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дахь “Хярын зуслан” гэдэг газар төржээ. Улсын ардын дуу бүжгийн чуулгад дуучнаар орж, уран бүтээлийн замнал эхэлснээс хойш олонд түгсэн уран бүтээлийг тасралтгүй туурвиж иржээ. Түүний дээд, доод өнгийг гайхалтай сайхан гаргаж дуулдаг, эгнэшгүй авьяасыг өнөө хэр давсан уран бүтээлч төрөөгүй байна хэмээн урлагийн салбарынхан дурсан санаж, ярилцдаг.

“Тэмээн дээрээс наран ойрхон”, “Чандмань эрдэнэ”, “Алтай хангайн уул”, “Улиастайн гол”,  “Сүргийн дэргэд”, “Хулсан ташуур”, “Ээжийнхээ хайраар”, “Миний нийслэл”, “Замдаа мэнд яваарай” зэрэг дуу нь олны дунд ардын дуу болтлоо алдаршсан юм.

Хөшөөний нээлтийн ёслолд түүний гэргий, хүү А.Амартайван ач хүү зэрэг хүмүүс ирж хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүү А.Амартайван “Адарсүрэн” сан байгуулж, “Ар Монголын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн” ном гаргажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Sombr шүтэн бишрэгчийнхээ өөрийн гараар хийсэн цамцыг өмсөж баярлуулав

08/10/2026
Дуу хөгжим Урлаг

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейк тайзан дээр битбокс хийдэг байсан үеэсээ ичдэг гэнэ

06/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жош Хартнетт “Хүмүүс л намайг 22 жилийн турш “завсарласан” гэж бодож байгаа” гэв

08/10/2026

Sombr шүтэн бишрэгчийнхээ өөрийн гараар хийсэн цамцыг өмсөж баярлуулав

08/10/2026

П.Адарсүрэн агсны хөшөөг “Зайсан Хилл” цогцолбрын урд задгай театрын өмнө босгов

08/10/2026

ФОТО: “ОВГОР” МУСК-ны нээлтээс

08/10/2026

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.