Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Дотор хүрээ” хамтлагийн бүрэн хэмжээний бие даасан тоглолт өнөөдөр “Түмэн эх” өргөөд болно
Дуу хөгжим

“Дотор хүрээ” хамтлагийн бүрэн хэмжээний бие даасан тоглолт өнөөдөр “Түмэн эх” өргөөд болно

Урлаг Урлаг25/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд өөрийн өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлж буй “Дотор хүрээ” хамтлаг өнөөдөр /2026.11.25/ “Түмэн эх” өргөөд бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо хийх гэж байна.

Тус хамтлаг нь уламжлалт монгол хөгжмийн зэмсэг ашиглалгүйгээр, зөвхөн орчин үеийн электроник хөгжмийн зэмсэг болон дуугаралтаар дамжуулан монгол үндэсний хөгжмийн өвөрмөц аялгуу, хэмнэлийг өөрсдийнхөөрөө дахин тайлж, шинэчлэн бүтээдгээрээ онцлогтой. Тэд энэхүү арга барилаараа монгол орчин үеийн хөгжмийн дуугаралтад цоо шинэ өнгө аяс, шинэчлэлийг авчирч буй уран бүтээлчид юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Fat Cat Jazz Club”, “Narbar” зэрэг амьд хөгжмийн клубүүдэд цомхон хүрээнд тоглолтуудаа хийж, үнэнч сонсогчдын хүрээллээ тэлсэн тэд энэ удаагийн тоглолтдоо илүү өргөн хүрээнд, нарийн төлөвлөлттэйгөөр бэлтгэжээ.

Тодруулбал, тоглолтын тайзны засал чимэглэлээс эхлээд гэрэлтүүлэг, дуугаралт зэрэг бүхий л зүйлд онцгой анхаарал хандуулсан бөгөөд ирсэн үзэгчид тэр үдшийн турш “Дотор хүрээ”-гийн ертөнцийг бүрэн утгаар нь мэдрэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлэйкийн амьдрал, карьерын тухай дөрвөн ангит баримтат цувралыг Apple TV танилцууллаа

24/11/2026
Дуу хөгжим Урлаг

G-Dragon-ы шинэ төрх одоо ч хэвлэлүүдийн онцлох сэдэв болсоор байна

24/11/2026
Дуу хөгжим Урлаг

Жеймс Блант “You’re Beautiful” дуу нь дэлхий даяар хит болсны дараа хүмүүс өөрт нь баяр хүргэнэ гэж бодсон ч эсрэгээрээ асар их шүүмжлүүлжээ

23/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Дотор хүрээ” хамтлагийн бүрэн хэмжээний бие даасан тоглолт өнөөдөр “Түмэн эх” өргөөд болно

25/11/2026

“ОВГОР” киног нэг сар гаруйн хугацаанд 130 мянган үзэгч үзжээ

25/11/2026

Гавьяат тамирчин М.Нандинцэцэгийн рингэндээ эргэн ирсэн замналыг баримтат кинонд мөнхөлжээ

25/11/2026

Үндсэн хуулийн дөрвөн үеийн түүхэн баримтыг үзэсгэлэнд дэлгэжээ

25/11/2026

Дундад зууны үеийн түүхэн өвийг үзэсгэлэнгээр таниулж байна

25/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.