Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дэниел Крэйг “Нарниа: Шидтэний ач хүү” кинонд тогложээ
Оддын амьдрал

Дэниел Крэйг “Нарниа: Шидтэний ач хүү” кинонд тогложээ

Урлаг Урлаг14/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жеймс Бондын дүрээрээ дэлхийд танигдсан жүжигчин Дэниел Крэйг найруулагч Грета Гервигийн шинэ бүтээл “Нарниа: Шидтэний ач хүү” (Narnia: The Magician’s Nephew) кинонд тогложээ. Киноны анхны трейлер аравдугаар сарын 13-нд цацагдсан бөгөөд уг бүтээл 2027 онд үзэгчдийн хүртээл болно.

Си Эс Льюисийн 1955 онд хэвлүүлсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн тус кино нь “Нарниагийн шастир” цувралын өмнөх үйл явдлыг өгүүлэх юм. Тодруулбал, Нарниа хэмээх ид шидийн ертөнц хэрхэн үүссэн тухай түүхийг дэлгэцнээ амилуулжээ.

Трейлерт ид шидийн бөгжний тусламжтайгаар өөр өөр ертөнцөөр аялж буй Дигори, Полли хэмээх хоёр хүүхдийн адал явдлыг харуулдаг. Дигори авга ах Эндрюгээ шидтэн болохыг мэдсэнээр тэдний ер бусын аялал эхэлнэ.

Дэниел Крэйгээс гадна кинонд Эмма Макки, Кэри Маллиган, Дениз Гоу нар тоглосон бол жүжигчин Мэрил Стрип арслан Аслангийн дүрд дуу оруулжээ. Харин залуу жүжигчид Дэвид Маккенна, Беатрис Кэмпбелл нар Дигори болон Поллигийн дүрийг бүтээсэн байна.

“Нарниа: Шидтэний ач хүү” кино 2027 оны хоёрдугаар сарын 12-нд кино театруудаар, дөрөвдүгээр сарын 2-нд “Netflix” платформоор нээлтээ хийхээр товлогдсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Том Хиддлстон: “Аав байх нь миний амьдралын хамгийн чухал үүрэг”

14/10/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Сельма Блэр нислэгийн үеэр хоёр онгоцны үйлчлэгчид гэмтэл учруулжээ

13/10/2026
Оддын амьдрал Урлаг

Шон Оно Леннон эцгээсээ өвлөсөн хөрөнгийнх нь талаарх олон жилийн цуурхлыг няцаажээ

13/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дэниел Крэйг “Нарниа: Шидтэний ач хүү” кинонд тогложээ

14/10/2026

Том Хиддлстон: “Аав байх нь миний амьдралын хамгийн чухал үүрэг”

14/10/2026

Синтиа Эриво өөрт нь тохирохгүй гэж үзсэн олон дүрээс татгалзжээ

14/10/2026

G-Dragon-ы “McDonald’s”-тай хамтарсан кампанит ажил Хятадад анхаарал татаж байна

14/10/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Б.Баатархүүгийн төрсөн өдөр

14/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.