Жеймс Бондын дүрээрээ дэлхийд танигдсан жүжигчин Дэниел Крэйг найруулагч Грета Гервигийн шинэ бүтээл “Нарниа: Шидтэний ач хүү” (Narnia: The Magician’s Nephew) кинонд тогложээ. Киноны анхны трейлер аравдугаар сарын 13-нд цацагдсан бөгөөд уг бүтээл 2027 онд үзэгчдийн хүртээл болно.
Си Эс Льюисийн 1955 онд хэвлүүлсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн тус кино нь “Нарниагийн шастир” цувралын өмнөх үйл явдлыг өгүүлэх юм. Тодруулбал, Нарниа хэмээх ид шидийн ертөнц хэрхэн үүссэн тухай түүхийг дэлгэцнээ амилуулжээ.
Трейлерт ид шидийн бөгжний тусламжтайгаар өөр өөр ертөнцөөр аялж буй Дигори, Полли хэмээх хоёр хүүхдийн адал явдлыг харуулдаг. Дигори авга ах Эндрюгээ шидтэн болохыг мэдсэнээр тэдний ер бусын аялал эхэлнэ.
Дэниел Крэйгээс гадна кинонд Эмма Макки, Кэри Маллиган, Дениз Гоу нар тоглосон бол жүжигчин Мэрил Стрип арслан Аслангийн дүрд дуу оруулжээ. Харин залуу жүжигчид Дэвид Маккенна, Беатрис Кэмпбелл нар Дигори болон Поллигийн дүрийг бүтээсэн байна.
“Нарниа: Шидтэний ач хүү” кино 2027 оны хоёрдугаар сарын 12-нд кино театруудаар, дөрөвдүгээр сарын 2-нд “Netflix” платформоор нээлтээ хийхээр товлогдсон байна.

