Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Мисс М.Аззаяа “Miss Asia Awards 2026” тэмцээний “Miss Talent” шагналын эзэн боллоо
Хувцас загвар

Мисс М.Аззаяа “Miss Asia Awards 2026” тэмцээний “Miss Talent” шагналын эзэн боллоо

Урлаг Урлаг23/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын гоо бүсгүй шалгаруулах “Miss Asia Awards 2026” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс Мөнхбатын Аззаяа тэмцээний хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “Miss Talent” буюу “Авьяаслаг мисс” номинацын ялагчаар тодорлоо.

Энэ удаагийн Азийн гоо үзэсгэлэн, соёл солилцооны томоохон наадам болох “The Miss Asia Awards 2026” нь БНСУ-ын нийслэл Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

М.Аззаяа дэлхийн олон орны гоо бүсгүйчүүд хуран цугларсан тус тэмцээний тайзнаа монгол үндэсний уламжлалт бүжгийн гайхамшиг, нарийн нандин урлаг, утга соёлыг төгс хослуулсан гайхалтай үзүүлбэр толилуулсан байна. Мисс М.Аззаяа өөрийн ур чадвар, сэтгэл татам гүйцэтгэлээрээ дамжуулан Монгол Улсын баялаг соёлын өв, нүүдэлчин түмний агуу түүх, гүн гүнзгий уламжлалыг олон улсын үзэгчид болон шүүгчдийн бүрэлдэхүүнд бахархалтайгаар сурталчлан таниулж, өндөр үнэлгээ авч чаджээ.

М.Аззаяа нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрж, өссөн, эх орныхоо өв соёл, үндэсний үнэт зүйлсээрээ бахархдаг шинэ үеийн төлөөлөл юм. Өдгөө БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуульд Сүлжээ ба шинэ медиа чиглэлээр суралцаж буй тэрээр орчин үеийн боловсролыг урлаг, спортын авьяас чадвартайгаа хослуулан хөгжүүлж ирсэн билээ.

Мисс М.Аззаяа нь бага наснаасаа Монгол үндэсний бүжгээр хичээллэн урлагийн ертөнцтэй хөл нийлүүлж, тайзны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх авьяасаа хөгжүүлсэн. Мөн 10 настайгаасаа таеквондогийн спортоор тууштай хичээллэж, хөдөлмөр, сахилга бат, тэсвэр хатуужлынхаа үр дүнд Монгол Улсын спортын мастер цол хүртсэн амжилттай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026
Хувцас загвар Урлаг

Коби Брайнтын охин Наталья Брайнт “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхлаа

19/10/2026
Хувцас загвар Урлаг

ФОТО: “Victoria’s Secret” загварын шоунаас

19/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Ариана буюу Г.Ариунболор Германы “RTL” телевизийн олон ангит цуврал кинонд тоглож байна

23/10/2026

Мисс М.Аззаяа “Miss Asia Awards 2026” тэмцээний “Miss Talent” шагналын эзэн боллоо

23/10/2026

Найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” кино “Улаанбаатар” кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ

23/10/2026

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/10/2026

Монгол циркийн 85 жилийн түүхийг өгүүлэх үнэт үзмэрүүд бүхий үзэсгэлэн нээлтээ хийлээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.