Нийслэл хот байгуулагдсаны 387 жилийн ойд зориулан нийслэлийн “Улаанбаатар” театрын уран бүтээлчид 20 жилийнхээ ойн хүрээнд “Улаанбаатар” нэртэй пянз бүтээлээ.
Энэхүү пянз нь нийслэл хотынхоо үүх түүх, хөгжил дэвшил, өнгө төрхийг хөг аялгуугаар илэрхийлсэн уран бүтээлүүдийг багтааснаараа онцлог бөгөөд хотын соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой билээ.
А талд нийслэл хотод зориулсан хөгжмийн бүтээлүүдийн дээжис, Б талд Улаанбаатар хотыг алдаршуулан дуулсан дууны бүтээлүүдийг багтаажээ.
“Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол аравдугаар сарын 30-нд 11:40 цагт нийслэлийн “Улаанбаатар” театрын үзэсгэлэнгийн танхимд болно.

