Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжиг тайзнаа дахин амилна
Театр

“Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжиг тайзнаа дахин амилна

Урлаг Урлаг27/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын уран бүтээлчтд театрынхаа ууган зохиолч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгийг 2016 онд анхлан үзэгчдэд хүргэж байв. Эл жүжгийн зохиолыг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Ч.Түвшин найруулсан юм.

Тэгвэл их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил, УДЭТ-ын түүхт 95 жилийн ойд зориулан тус уран бүтээлийг ирэх арваннэгдүгээр сарын 5-наас дахин олны хүртээл болгох гэж байна.

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү бүтээл нь нэгэн хүний хувь заяагаар дамжуулан цаг үеийн өнгө төрх, хүний сэтгэлийн эмзэглэл, амьдралын гашуун үнэнийг тайзнаа амилуулах бөгөөд гол дүрд Б.Шинэбаяр, бусад дүрд О.Хонгорзул, М.Тогтохжаргал, Т.Сэргэлэн, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Э.Идэрболд тэргүүтэй УДЭТ-ын уран бүтээлчид тоглоно.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026
Кино Урлаг

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026
Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

27/10/2026

“Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжиг тайзнаа дахин амилна

27/10/2026

“Монгол морь-2026” яруу найргийн наадам боллоо

27/10/2026

Сургуулийнхаа ханыг монгол бичгээр чимжээ

27/10/2026

Крис Браун шоронд хоригдох ялаас мултарлаа

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.