Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Бүдүүний хүн чулуун хөшөө Түрэгийн үед холбогдоно
Археологи

Бүдүүний хүн чулуун хөшөө Түрэгийн үед холбогдоно

Урлаг Урлаг28/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн Бүдүүн хэмээх газарт VI-VIII зууны Түрэгийн үед холбогдох хүн чулуун хөшөө бий. Саарал боржин чулуугаар урласан уг дурсгал нь тухайн үеийн хүмүүсийн дүр төрхийг чулуунд буулгаснаараа онцлог юм.

Бүдүүний хүн чулуун хөшөө далайн түвшнээс дээш 1650 метрийн өндөрт байрладаг. Хөшөөний өндөр 86 см, өргөн 51 см, зузаан 31 см бөгөөд хүний толгой, нүд, хамар, амыг тодорхой дүрслэн урлажээ.

Ховд аймгийн нутаг дэвсгэрт 60 гаруй хүн чулуун хөшөө байдаг. Эдгээр нь эртний нүүдэлчдийн түүх, соёл, урлахуйн уламжлалыг илтгэх археологийн дурсгалууд юм.

Бүдүүний хүн чулуун хөшөөг оршин буй газрынх нь нэрээр ийн нэрлэж ирсэн бөгөөд Чандмань сум Улаанбаатар хотоос 1500 орчим, Ховд аймгийн төвөөс 150 гаруй км зайд оршдог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Египетээс Рамсес II фараоны аварга хөшөөний үлдэгдлүүд олджээ

21/10/2026
Археологи Урлаг

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026
Археологи Урлаг

Египетийн 1700 жилийн настай булшнаас эртний грек хэлээр бичсэн гашуудлын шүлэг олджээ

01/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид өв соёлын наадмаас дөрвөн медаль хүртлээ

28/10/2026

Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

28/10/2026

Бүдүүний хүн чулуун хөшөө Түрэгийн үед холбогдоно

28/10/2026

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Jay-Z 2027 оны “Super Bowl”-ийн завсарлагын шоуны гол уран бүтээлчээр тодорлоо

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.