Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Хээрийн “Хуримын ордон”
Аялал жуулчлал

Хээрийн “Хуримын ордон”

Урлаг Урлаг07/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг хээрийн “Хуримын ордон”-той.

Хилийн цэргийн алба хаагчид гэр бүл болж, хуримаа хийхээр явж байхдаа цаг нь таарсан тул тухайн газарт хуримын ёслолоо үйлдсэн түүхтэй. Үүнээс улбаалан нутгийнхан энэ газрыг “Хуримын ордон” хэмээн нэрлэх болжээ.

Тодруулбал, 1976 оны нэгдүгээр сарын 8-нд Ховд аймгийн Булган сумын уугуул Батын Баасанхүү, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын уугуул Лувсанжанцангийн Жаргал нар хуримаа хийхээр явж байхдаа өдрийн сайн цаг нь таарч, Ногоон цавын хоолойд анхны цайгаа хувааж уужээ. Тэрхүү дурсгалт газрыг нутгийнхан “Хуримын ордон” хэмээн нэрлэх болсон байна. Түүнээс хойш уг газраар дайран өнгөрсөн хүмүүс гэр бүлийн аз жаргал, сайн сайхныг бэлгэдэн тавгийн идээ засаж, уламжлал болгон үлдээх болжээ. Ийнхүү “Хуримын ордон” хэмээх нэрэндээ тохирсон өнгө төрхийг бүрдүүлсэн байна.

Шинэжинст сум Баянхонгор аймгийн төвөөс 265, Улаанбаатар хотоос 880 километрийн зайд оршдог. Говь, хээр хосолсон тус сумын нутагт Бурхант, Бамбуу, Эхийн гол, Цагаан бургас, Өлзийт, Мухар задгай зэрэг байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой газар олон бий. Говийн баянбүрд бүхий эдгээр нутагт хар сүүлт зээр, хулан, хавтгай, мазаалай, цөөвөр чоно, цоохор ирвэс зэрэг ховор амьтан байдаг.

Мөн Сэгс цагаан богд, Ногоон цавын хоолой, Дөш хайрхан, Дархан булаг, Цагаан хаалга, Улаан хайрхан, Зуун мод, Хүж хад зэрэг байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газруудтай нь аялагч, жуулчдын сонирхлыг татдаг.

Шинэжинст сумыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар зарлигаар байгуулжээ. Тухайн үед Баян-Өндөр сумын 1, 6, 8 дугаар баг, Баянговь сумын гуравдугаар багийн 296 өрхийн 860 хүн амыг нэгтгэн Залаажинст уулын ард орших Эхэн Хавцгайт гэдэг газарт сумын төвийг байгуулсан түүхтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Баянзаг, Хустайн нуруу олон улсын “Шилдэг 100 түүх”-д шалгарлаа

31/10/2026
Аялал жуулчлал Урлаг

Өвөрмөц тогтоцтой Домбон цохио

16/10/2026
Аялал жуулчлал Урлаг

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026

Жастин Тимберлейкийн “SexyBack” дууг дуу бичлэгийн компани нь “Амжилт олохгүй” хэмээн эсэргүүцэж байжээ

06/11/2026

Домогт дуучин Том Жонс хүнд өвчний улмаас амьд үлдэхгүй гэж бодож байснаа ярьжээ

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.