Реппер Mrs.M буюу А.Тамир шинэ уран бүтээлээ цацлаа. Тодруулбал, тэрбээр өчигдөр /2026.11.05/ “Shube Tail” нэртэй шинэ синглээрээ Youtube сувагтаа байршуулсан байна.
“Shube Tail” дууны үгийг Mrs.M өөрөө бичсэн бол хөгжмийн продакшныг “Helpsisleet”, клипийг “Bronzehero” хариуцжээ.
Түүнчлэн реппер Mrs.M өнгөрсөн аравдугаар сард “Иргэн баян бол улс баян” гэх уран бүтээлээ хүргэсэн. Уг бүтээлдээ Монголын уламжлалт хувцаслалт, морин хуурын аялгууг хип хоп хөгжимтэй хослуулж, үндэсний өнгө төрхийг шингээсэнээрээ онцлог байв.
Ийнхүү Реппер Mrs.M хоёр ч шинэ уран бүтээлээ ойрхон зайтайгаар сонсогчдодоо хүргэж, уран бүтээлийн ажилдаа эргээд ханцуй шамлан орсоноо харуулж байна.

