Ази номхон далайн бүс нутгийн театрын сургуулиудын олон улсын фестиваль (APB) Сингапур улсын Сингапур хотын Лассалын их сургуульд арваннэгдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Олон улсын тус наадамд Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийг төлөөлөн Д.Батбаярын “Гэгээ” жүжгээс сэдэвлэсэн “Гэгээ” физикл жүжгийг пүрэв гараг /2026.11.05/-т Малайз, БНСУ, Япон улсын жүжгүүдийн хамт олон улсын үзэгчид, шүүгчдийн өмнө амжилттай тоглолоо.
“Гэгээ” физикл жүжиг олон орны үзэгчдийн таашаалд нийцэн, удтал халуун алга ташилтын мялаалга хүртэж, тоглолтын дараа театр судлаачид, олон улсын театрт хайртай оюутан залуусын сонирхолтой асуултад хариулж, бүтээлч харилцан яриа өрнүүллээ.


