Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр Гавьяат жүжигчин Аглуу буюу Л.Баттулгын төрсөн өдөр
Кино

Өнөөдөр Гавьяат жүжигчин Аглуу буюу Л.Баттулгын төрсөн өдөр

Урлаг Урлаг06/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хошин урлагийн тайзнаас үзэгчдийн танил болсон уран бүтээлчдийн нэг бол Гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу. Өнөөдөр түүний өдөр.

Л.Баттулга 1975 оны энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд төржээ. Тэрбээр 1993 онд Соёл урлагийн их сургуулийн кино драмын жүжигчний ангид элсэж. 1997 онд жүжигчний мэргэжлээр төгссөнөөр мэргэжлийн урлагийн замналаа эхлүүлжээ.

Түүний урлагийн карьер хошин урлагийн “Х-Түц” продакшнтай салшгүй холбоотой. Тус продакшнд ажиллах хугацаандаа олон төрлийн дүр бүтээж, тайзны хошин урлагийн үзэгчдэд өөрийн гэсэн танигдах хэв маягийг бий болгосон юм. Аглуугийн бүтээсэн дүрүүд өдөр тутмын амьдралд тохиолддог энгийн хүмүүсийн зан араншин, харилцаа, нийгмийн элдэв үзэгдлийг хошин өнгө аясаар харуулдгаараа онцлог. Тэрбээр нярай хүүхэд, бүтэлгүй нөхөр, согтуу эр, халамжтай аав, удирдах албан тушаалтан зэрэг харилцан адилгүй дүрээр үзэгчдийг инээлгэж иржээ.

2018 онд тэрбээр “Аглуу энтертайнмент”-ийг байгуулж, тайзны тоглолт болон дэлгэцийн бүтээлүүд туурвиж буй. Тус продакшн “Ханиа даргад үнсүүл”, “Супер аав”, “Шинэ шөл”, “Дэлхий даахгүй баян”, “Аавын дээл”, “Супер цагдаа” зэрэг дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Модель Ж.Энэрэл найруулагч Б.Амарсайханы “Гэтлэл” олон ангит кинонд гол дүрд тогложээ

06/11/2026
Театр Урлаг

Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан “Амьтны ферм” жүжгийн гол дүрээр үзэгчидтэй уулзаж байна

06/11/2026
Театр Урлаг

“Монгол туургатан” театр Буриад Улсад хамтарсан тоглолт хийлээ

06/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Б.Батнамсрай: “Овгор” киногоор эрчүүдийн нөхөрлөл, хүний мөс гэж ямар зүйл байдгийг харуулахыг зорьсон

06/11/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Аглуу буюу Л.Баттулгын төрсөн өдөр

06/11/2026

Дуучин Наагий “Khuree Jazz Vol.1” пянзаа танилцууллаа

06/11/2026

Модель Ж.Энэрэл найруулагч Б.Амарсайханы “Гэтлэл” олон ангит кинонд гол дүрд тогложээ

06/11/2026

Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан “Амьтны ферм” жүжгийн гол дүрээр үзэгчидтэй уулзаж байна

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.