Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Д.Нацагдоржийн зохиол, бүтээл” хэлэлцүүлгийг СУИС-ийн Театрын урлагийн сургууль, Үндэсний номын сан хамтран зохион байгууллаа.
Доктор, профессор, Монгол Улсын Гавьяат багш Чойжилсүрэнгийн Жачин “Их зохиол Дашдоржийн Нацагдорж” сэдвээр, Шинжлэх ухааны доктор, профессор, МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн ахмад багш С.Хөвсгөл “Д.Нацагдоржийн жүжгийн зохиолын төрөл зүйлийн онцлог” сэдвээр илтгэл тавилаа.
СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш С.Гантулга “Халуун элгэн нутаг” дуугаар, тус сургуулийн Жүжиглэх урлаг хөтөлбөрийн 4б дамжааны оюутан Д.Тэмүүлэн Их зохиолчийн “Шувуун саарал” өгүүллэгээр хэлэлцүүлэгт оролцогчдын сонорыг мялаав.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутан солилцооны гадаад оюутнууд, Сити их сургууль, Соёл урлагийн их сургуулийн оюутан багш нар болон зохиолчдын төлөөлөл оролцлоо.
Гавьяат багш Ч.Жачин их зохиолчийн зохиол бүтээлийг олон хүргэхдээ үг болон найруулгыг дур мэдэн өөрчилж зохиолыг дордуулахгүй байхыг хойч үеийнхэндээ онцлон захив.


