УДЭТ-ын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил, УДЭТ-ын түүхт 95 жилийн ойд зориулан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Ч.Түвшингийн найруулга, “Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгийг дахин олны хүртээл болгож байна.
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү бүтээл нь нэгэн хүний хувь заяагаар дамжуулан цаг үеийн өнгө төрх, хүний сэтгэлийн эмзэглэл, амьдралын гашуун үнэнийг тайзнаа амилуулж буй.



