Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан төв, орон нутгийн музейн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийх, улмаар стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд Уран зургийн галерейн орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Монголын Уран зургийн галерейн захирал Г.Отгончимэг байгууллагын үйл ажиллагаа, барилга байгууламж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийж, Соёл урлагийн газрын албан хаагчид “Агуу уран зураг” боловсролын хөтөлбөрт хамрагдлаа.
Тус хөтөлбөр нь дүрслэх урлагийн бүтээлийг танин мэдэх, уран зургийн үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгох, урлагийн боловсрол, гоо зүйн мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа боллоо.


