Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Зам-2” үзэсгэлэн үргэлжилж байна
Үзэсгэлэн

“Зам-2” үзэсгэлэн үргэлжилж байна

Урлаг Урлаг11/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Нарангэрэлийн “Зам-2”  үзэсгэлэн “Хаан” галерейд үргэлжилж байна.

Зураач Ц.Нарангэрэлийн уран бүтээлийн үндэс нь байгаль дэлхий юм. Тэрбээр байгалийн гадаад төрхийг бодитой дүрсэлж, түүний дотоод хэмнэл, уур амьсгал, сэтгэл хөдлөлийг уран бүтээлдээ шингээхийг зорьдог бөгөөд гэрлийн намуухан туяа, уудам орон зайн гоо сайхныг илэрхийлдгээрээ онцлог. Түүний хувьд байгалийн зураг зурах нь зөвхөн тухайн газрын дүр төрхийг буулгах бус, цаг хугацааны эрхээр өөрчлөгдөхөөс нь өмнө давтагдашгүй өнгө төрх, оршихуйн мөн чанарыг нь хадгалан үлдээх нэг арга юм.

Ц.Нарангэрэлийн уран бүтээлүүд нь хэв маяг, сэдэв агуулга, дүрслэл, өнгө аясаараа өргөн цар хүрээг хамардаг хэдий ч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх, судлан сурталчлах гэсэн нэгдмэл үзэл санаагаар холбогддог билээ. Монгол орны өргөн уудам тал нутаг, хязгааргүй тэнгэр, хүн ба байгалийн зохицол, өдөр тутмын амьдралын энгийн атлаа яруу найргийн шинж нь түүний уран бүтээлийн сэтгэлгээний суурь болжээ. Түүний “Аргалын утаа”, “Ээжий бөн бөн”, “Зэрэглээ” зэрэг бүтээл Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагддаг.

Тэрбээр Төрийн шагналт, Ардын зураач Л.Гаваагийн шавь бөгөөд 1986 онд Бүгд Найрамдах Чехословак улсын Прага хотод монументаль уран зургийн чиглэлээр суралцан төгсжээ. Прага хотод эзэмшсэн мэргэжлийн суурь, туршлага нь түүний бүтээлийн зохиомж, бүтэц, орон зайн сэтгэлгээнд гүнзгий нөлөө үзүүлсэн байдаг. Сургуулиа төгсөж ирснийхээ дараа Ц.Нарангэрэл СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн Монументаль урлагийн тэнхимд багшилж, 1990–2017 онд тэнхимийг удирдан ажиллаж, энэ хугацаанд 160 гаруй зураач, уран бүтээлчийг бэлтгэн гаргасан байна.

Урлагийг соёл, түүх, үе үеийн хүмүүсийг холбох хүч хэмээн зураач Ц.Нарангэрэл хэлдэг. Цаг хугацаа, орон зайн хил хязгаарыг даван хүрэхүйц бодит, сэтгэлд хоногших дүрслэл бүхий түүний бүтээл бүр үзэгчдийг түр саатан ажиглаж, эргэцүүлэн бодож, байгаль дэлхийтэйгээ дахин холбогдохыг урин дуудсан өвөрмөц орон зай болох нь дамжиггүй.

“Зам-2” үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг дуустал “Хаан” галерейд үргэлжилнэ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Гэрэл зургийн “Гамма” агентлаг 30 нас хүрлээ

11/11/2026
Үзэсгэлэн Урлаг

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн “Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн дэлгэлээ

08/11/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн өнгө-4” үзэсгэлэн дэлгэжээ

06/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Зам-2” үзэсгэлэн үргэлжилж байна

11/11/2026

Дуучин Б.Замбалгарав “Цаг хугацаа” цомгоо гаргалаа

11/11/2026

Жүжигчин Ц.Ганзориг “Амьтны ферм” жүжгийн гол дүрээр үзэгчидтэй уулзаж байна

11/11/2026

“Норсон зүрх” мюзиклийн гол дүрийг дуучин Д.Энхгэрэл бүтээж байна

11/11/2026

Гэрэл зургийн “Гамма” агентлаг 30 нас хүрлээ

11/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.