Жүжигчин Ц.Ганзориг “Dolma” театрын бүтээл Жорж Оурэллийн “Амьтны ферм” мета драмын жүжгийн гол дүрээр тайзнаа гарч байна.
Тусгаар тогтнолын ордны тайзнаа Т.Цэнд-Аюушийн найруулгаар энэ арваннэгдүгээр сарын турш үзэгчдэд хүргэх “Амьтны ферм” мета драмын жүжгийн дүрүүдэд жүжигчин Ц.Ганзоригоос гадна Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Батцэцэг, Э.Намуун, М.Төгөлдөр, Г.Бямбадорж, Н.Даваадорж, бусад дүрд М.Бат-Эрдэнэ, Э.Мөнхшүр, О.Тэргэл, Д.Хуншагай, Д.Болд-Эрдэнэ, Х.Билгүүн нар тоглож буй.
Жүжигчин Ц.Ганзоригийн тухайд хошин урлагийн “Маск” продакшнд 18 жил ажиллаад, хаалгыг нь хаасан. Тэрбээр жүжигчин Э.Алдартай хамтран “AI продакшн” байгуулсан бөгөөд “Тэг Цэг Үйлдэл” уран сайхны киног өнгөрсөн онд үзэгчдэд хүргэсэн. Хамгийн сүүлд тэрбээр “Холын цагаан манан”, “Мад” уран сайхны киноны дүрээр үзэгчидтэй уулзаад буй.

