“Eurovision Song Contest Asia” дууны уралдаанд анхы удаа зохион байгуулагдаж, Азийн 11 орны дуучид өрсөлдлөө.
Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Азийн анхны “Eurovision Song Contest Asia” дууны уралдаанд манай улсаас дуучин Бэк буюу Г.Мөнхбаяр оролцсон.
Уралдааны шигшээ шатанд Филиппиний дуучин Кармель ялалт байгуулсныг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU) мэдээллээ. Уралдааны хоёрдугаар байрт зохион байгуулагч орон болох Тайланд, гуравдугаар байрт Вьетнам улс тус тус шалгарсан байна.
Харин Монгол Улсаа төлөөлөн оролцсон Бек буюу Г.Мөнхбаяр наймдугаар байрт бичигджээ.

