Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, “В” продакшны үүсгэн байгуулагч, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд өнөөдөр 48 нас хүрч байна.
Тэрбээр 1978 оны энэ өдөрр буюу арваннэгдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төржээ.
Д.Болд Хөгжим бүжгийн коллежийн сурагч ахуйдаа буюу 1995 онд Б.Эрдэнэбат, Л.Ган-Эрдэнэ, Г.Мэнд-Амар нарын хамт “Камертон” хамтлагийг байгуулж, Монголын орчин үеийн хөгжмийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан юм. Тус хамтлаг “18 нас”, “Мартахгүй”, “Хайрын хот”, “Чамайг хайрлая” зэрэг олон хит дуугаараа үе үеийн сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ.
Тэрбээр 2005 оноос бие даасан уран бүтээлийн гараагаа эхлүүлж, “Хайрын хүч”, “440Hz”, “Амьдралын гол дүр”, “Only One” гэхчилэн нийт 17 цомог гаргажээ. Мөн 2006 онд “B Production”-ийг үүсгэн байгуулж, олон залуу уран бүтээлчийг дэмжин, продюсероор ажиллаж ирсэн юм.
Д.Болдын Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, 2011 онд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсэн бол 2026 оны долдугаар сард Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнасан..
Тайзнаа 30 гаруй жил уран бүтээлээ туурвиж, “Камертон” хамтлагийн болон бие даасан уран бүтээлээрээ сонсогчдын сэтгэлд хоногшсон дуучин Д.Болдод төрсөн өдрийн мэнд хүргэе.
