Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
Боловсрол

Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм

Урлаг Урлаг18/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ эх хэл, үндэсний бичиг, утга зохиолоо уламжлан хөгжүүлэх, судлан шинжлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд хүчин зүтгэж буй багш, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ. Эх хэл бол харилцааны хэрэглүүр төдий бус, харин улс үндэстний эх түүхийн ой санамж, өв соёл, өвөрмөц сэтгэлгээ, эв нэгдлийн үнэт зүйл, тусгаар тогтнолын амин чухал дархлаа юм гэдгийг онцоллоо.

Энэ удаагийн зөвлөгөөнийг “Эх хэл-Нэг Монгол” уриан дор зохион байгуулж нь монголчууд дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаагаас үл хамааран эх хэл, өв соёлоороо холбогдож, үндэсний эв нэгдэл, оюун санааны дархлаагаа бэхжүүлэхийн чухлыг илэрхийлж буй. Монгол хэлний багш нарын зөвлөгөөнийг таван жил тутам тогтмол зохион байгуулж, ололт амжилтаа дүгнэн, бодлого, зорилтоо шинэчлэн тодорхойлж байх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Төрийн шагнал хүртсэн багш нарт Ерөнхий сайд Н.Учрал шагналыг гардууллаа. Ажил үйлсээрээ салбартаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Дэлхийн мөрөөдлийн сургууль” төрийн бус байгууллагын зөвлөх багш, доктор, профессор С.Цэцэгмаа, Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах шинжээч А.Цолмон нарыг Монгол Улсын Гавьяат багш цолоор шагналаа.

Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан багш, сурган хүмүүжүүлэгчдийг төрийн дээд одон, медалиар шагнаж, алдар гавьяаг нь үнэлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Bravo Урлаг

Есөн настай М.Цэцэйхэн олон улсын олимпиадаас хошой алтан медаль хүртэж, өсвөрийн дэлхийн аварга боллоо

17/11/2026
Боловсрол Урлаг

“Их Монгол Улсын дипломат бодлого: түүх, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

29/10/2026
Боловсрол Урлаг

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль 11 дэх жилдээ тэргүүллээ

01/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм

18/11/2026

Хамгийн эртний дармал ном “Алтангэрэл” судар

18/11/2026

“LNGSHOT” хамтлаг “MMA 2026”-аас оны шилдэг шинэ уран бүтээлчээр шалгарлаа

17/11/2026

T.O.P-ын Япон дахь тоглолтын VVIP тасалбар “BIGBANG”-ийн VIP тасалбараас 65 хувиар үнэтэй байна

17/11/2026

Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ

17/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.