Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль 11 дэх жилдээ тэргүүллээ
Боловсрол

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль 11 дэх жилдээ тэргүүллээ

Урлаг Урлаг01/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн “Times Higher Education” сэтгүүл 2027 оны Дэлхийн шилдэг их сургуулиудыг есдүгээр сарын 30-ны өдөр зарлав. Энэ жагсаалтыг гаргахдаа сурч боловсрох орчин, судалгааны ажлын чанар, олон улсын үнэлгээ зэрэгт тулгуурладаг.

Их Британийн Оксфордын их сургууль уг жагсаалтыг 11 дэх жилдээ дараалан тэргүүлж байгаа бөгөөд хоёрдугаар байранд Массачусетсийн технологийн институт, гуравдугаар байранд Принстоны их сургууль, Стэнфордын их сургууль хоёр зуузай холбон оржээ. Энэ мэтчилэн жагсаалтын эхний 10 байранд Их Британи болон Америкийн их сургуулиуд түлхүү орсон байна.

Харин жагсаалтын эхний 15-д Ази тивээс гурван сургууль багтжээ. Тодруулбал, Хятадын Цинхуа их сургууль 11 дүгээр байранд, Бээжингийн их сургууль 13 дугаар байранд, Сингапурын үндэсний их сургууль 15 дугаар байранд тус тус орсон байна. Харин Японы Токиогийн их сургууль жагсаалтын 27, Киотогийн их сургууль 62-т бичигджээ.

Азийн их сургуулиудын чансаа ахиж буйг голчлон судалгааны үзүүлэлтүүд сайжирсантай холбон тайлбарлаж байна. Мөн АНУ-д улс төрийн хөндлөнгийн оролцоо нь шинжлэх ухааны өндөр түвшний судалгаа болон академик тогтолцоонд саад учруулж байгаа бол Их Британи болон бусад улс орон төсвийн ноцтой хүндрэлтэй тулгараад байгаа талаар тайланд дурджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Баян-Өлгий аймагт “Эх хэлний дархлаа” сэдвээр уншигчдын уулзалт боллоо

19/09/2026
Боловсрол Урлаг

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026
Боловсрол Урлаг

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 12-нд болно

09/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026

Эндрю Гарфилд Сэм Алтманыг мундаг хүн гэж бодож байжээ

09/10/2026

Дэвид Боуигийн 80 насны ойг “Bowie80” хөтөлбөрөөр тэмдэглэнэ

09/10/2026

Орчин үеийн урлагийн уран бүтээлч Т.Энхболдын “Олборлолт” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.