Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»“Их Монгол Улсын дипломат бодлого: түүх, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Боловсрол

“Их Монгол Улсын дипломат бодлого: түүх, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Урлаг Урлаг29/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” үндэсний музейгээс МУИС-ийн эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг дэмжин ажиллаж “Их Монгол улсын дипломат бодлого: Түүх, орчин үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран өчигдөр /2026.10.28/ зохион байгууллаа.

Эзэн Богд Чингис хааны Их Монгол улс даяар мөрдөгдөх их засаг хууль, элчин харилцааны үндэс алт, мөнгөн гэрэгэ пайзыг батламжилж, цэргийн дотоод зохион байгуулалт дотор мянгатын тогтолцоог нэвтрүүлж, төрийн тусгай хүч болох хишигтэн цэргийг үндэслэсэн зэрэг үндэсний хэмжээнд төдийгүй дэлхий дахинд байгуулсан гавьяа зүтгэлийг салбар бүрийн дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож дүгнэн ярилцлаа.

Хурлыг тус музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч Г.Бямбарагчаа, МУИС-ийн ректор Б.Очирхуяг нар нээж үг хэлсэн бол, хурлын үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэлцүүлж, Чингис хааны үлдээсэн өв өнөөг хүртэл үргэлжилж буйг онцлоод, олон улсын эрх зүйн өнцгөөс тайлбар мэдээлэл хийлээ.

Уг хуралд “Чингис хаан” үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн ахлах ажилтан Г.Уранбаяр “Монголын эзэнт улсын үеийн алтан утаст торгон эдлэлийн үйлдвэрлэл дипломат харилцаанд нөлөөлөх нь”, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Эгиймаа “Монголын эзэнт улсын язгууртан эмэгтэйчүүдийн дээл хувцас, гоёл зүйсгэлийн онцлог”, эрдэм шинжилгээний ажилтан А.Чаданхүү “Монголын эзэнт гүрэн ба Армяны сүм хийдийн харилцаа”, эрдэм шинжилгээний ажилтан Б.Батбаатар Их хаадын орд дахь гадны элч төлөөлөгчдийн хүлээн авах дэг жаяг, уламжлалын тухай” зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.

Тус хуралд Чингис хаан судлалаар дагнан судалгаа хийдэг ОХУ, БНХАУ, Франц, Австрали, Пакистан зэрэг орнуудын судлаачид болон “Чингис хаан” үндэсний музей, МУИС-ийн УТСОУХНУС, Хууль зүйн сургууль, ШУА-ын Олон улс судлалын хүрээлэн, Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн, Их засаг сургууль, Улаанбаатар дахь Плехановын нэрэмжит ОХУ-ын эдийн засгийн сургууль, УИХ-ын дэргэдэх Парламентын судалгааны хүрээлэн, Аюулгүй байдал, судлалын хүрээлэн, бусад сургалт, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид бүтээлээ хэлэлцүүлэв.

Хурлын дараа илтгэлүүдийг эмхэтгэн олон улсын “БРИЛЛ” хэвлэлийн тусгай дугаарт хэвлүүлэх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль 11 дэх жилдээ тэргүүллээ

01/10/2026
Боловсрол Урлаг

Баян-Өлгий аймагт “Эх хэлний дархлаа” сэдвээр уншигчдын уулзалт боллоо

19/09/2026
Боловсрол Урлаг

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Беларусь улс “Монголын нууц товчоо”-г албан ёсоор орчуулсан 34 дэх орон болжээ

29/10/2026

“Их Монгол Улсын дипломат бодлого: түүх, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

29/10/2026

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026

Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ эрхтэй холбоотойгоор “Primary Wave” компанитай гэрээ байгууллаа

28/10/2026

Киану Ривз “Netflix”-ийн “Maelstrom” тулаант киноны гол дүрд тоглоно

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.