Норвегиос эхтэй “Uyana” хөгжмийн төсөл анхны цомгоо гаргажээ. “Uyana” цомогт “Сарны охин”, “Цасан тайга”, “Хар чоно”, “Мөнх тал”, “Өвөг дээдэс” гэхчилэн 12 уран бүтээл багтсан байна. Цомгийн дуунуудад хөөмийн нам эгшиг, морин хуур, бөөгийн хэнгэрэгийн дуугаралтыг рок хөгжимтэй хослуулжээ.
“Uyana” төслийн дуу хоолой, дүр төрхийг уран бүтээлчдийн удирдлага дор хиймэл оюун ухаанаар бүтээсэн бөгөөд дуунуудыг Монгол болон хөрш нутгийн хөөмий, ардын хөгжмөөс сэдэвлэн шинээр зохиосон гэж төслийн танилцуулгад дурджээ.
Тус цомгийг Spotify, Apple Music, YouTube Music, Amazon Music, Tidal болон Deezer зэрэг хөгжмийн платформоор сонсох боломжтой.

