Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Д.Лувсаншарав агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн гала тоглолт болно
Сонгодог урлаг

Д.Лувсаншарав агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн гала тоглолт болно

Урлаг Урлаг24/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч Дагвын Лувсаншарав агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн гала тоглолт энэ сарын 27-нд Соёлын төв өргөөнд болно.

Тоглолт 19:00 цагт эхлэх бөгөөд нэрт хөгжмийн зохиолчийн үеийн үед ард түмний сэтгэлд хоногшсон алдарт бүтээлүүдийг толилуулах юм.

Гала тоглолтод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин А.Долгор, Ардын жүжигчин Б.Сарантуяа, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Б.Дашдондог тэргүүтэй үе үеийн нэрт уран бүтээлчид оролцоно. Мөн “Sweetymotion” хамтлаг болон олон уран бүтээлч ая дуугаа өргөх аж.

Түүнчлэн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын Симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид, Үндэсний урлагийн их театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, бүжгийн чуулга, найрал дуучид оролцох юм.

Тоглолтыг Т.Сэр-Од, Б.Ичинхорлоо нар хөтлөн явуулах бөгөөд Монголын мэргэжлийн урлагийн томоохон байгууллагуудын уран бүтээлчид хамтран өргөн хэмжээний хөтөлбөр толилуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Г.Ариунбаатарт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээнэ

23/11/2026
Сонгодог урлаг Урлаг

О.Хүрэлбаатарт Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

21/11/2026
Сонгодог урлаг Урлаг

Австрийн Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монголд анх удаа тоглоно

19/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Д.Лувсаншарав агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн гала тоглолт болно

24/11/2026

Жалханз хутагт Ц.Дамдинбазарын үйл хэргийг баримтад тулгуурлан судлахыг онцлов

24/11/2026

“Ocean’s 14” киноны зохиол бэлэн болсон ч жүжигчдийн хуваариас шалтгаалан зураг авалт хойшилж магадгүй

23/11/2026

Жеймс Блант “You’re Beautiful” дуу нь дэлхий даяар хит болсны дараа хүмүүс өөрт нь баяр хүргэнэ гэж бодсон ч эсрэгээрээ асар их шүүмжлүүлжээ

23/11/2026

Мишель Ёо “Blade Runner 2099” киноны тулаант хэсгүүдэд тоглох таалагдсан гэв

23/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.