Холливудын жүжигчин Мишель Ёо “Blade Runner 2099” шинжлэх ухааны уран зөгнөлт цувралын зураг авалтын үеэр тулаант болон үзүүлбэрийн хэсгүүдэд тоглох нь ихэд таалагдсан тухайгаа хуваалцжээ.
64 настай тэрбээр арваннэгдүгээр сарын 12-нд Лос-Анжелес хотод болсон “Blade Runner 2099” цувралын дэлхийн нээлтийн үеэр “People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би адал явдалтай, биеийн хүч шаардсан хэсгүүдэд тоглох дуртай. Учир нь энэ бол өөрийгөө сорих нэг хэлбэр” хэмээн ярьсан байна.
Мишель Ёо жүжигчний карьерынхаа 40 гаруй жилийн хугацаанд тулаант киноны олон дүр бүтээж, өөрийн биеэр үзүүлбэр гүйцэтгэдгээрээ алдартай. Тухайлбал, “Tomorrow Never Dies” (1997), “Crouching Tiger, Hidden Dragon” (2000), “Everything Everywhere All at Once” (2022) зэрэг бүтээлүүдэд тулааны ур чадвараа харуулсан юм.
“Blade Runner 2099” нь 1982 оны алдарт “Blade Runner” киноны ертөнцөд өрнөх спин-офф цуврал бөгөөд Мишель Ёо, Хантер Шафер нар гол дүрүүдэд тогложээ. Уг цуврал 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд “Prime Video” платформоор нээлтээ хийхээр товлосон байна.

