Өмнөд Солонгосын алдарт “BIGBANG” хамтлагийн ахлагч G-Dragon 2026 оны “MAMA Awards”-ын тайзнаа улаан сортой урт хар үс, урт савхин хүрэмтэй гарч ирсэн нь үзэгчдийн анхаарлыг татаж, хэвлэлүүдийн онцлох сэдэв болсоор байна.
Тус шагнал гардуулах ёслолын хоёр дахь өдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд Японы Осака хотын “Kyocera Dome” цэнгэлдэхэд “BIGBANG” хамтлагийн G-Dragon, Taeyang, Daesung нар хамтдаа тайзнаа гарч, “TIME COSMOS MEDLEY” болон шинээр гаргасан “GiiiRIP” дуугаа толилуулсан.
G-Dragon-ы энэ удаагийн дүр төрх хамтлагийн тайзны үзүүлбэрийн концепцтой нягт уялдсан байв. Тэрбээр “VENI VIDI VICI” буюу “Ирлээ, үзлээ, яллаа” гэсэн бичигтэй авс хэлбэрийн тайзан дээр дуулж, сүрдэм үзүүлбэрээр тоглолтоо эхлүүлсэн юм.
Энэ жил дебют хийснийхээ 20 жилийн ойг тэмдэглэж байгаа “BIGBANG” хамтлаг 2026 оны “MAMA Awards”-аас гурван шагнал хүртсэн.

