Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Гавьяат жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээнэ
Кино

Гавьяат жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээнэ

Урлаг Урлаг23/11/2026Шинэчлэгдсэн:23/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрийн өнгө төрх, уран бүтээлийн арга барилаараа танигдсан уран бүтээлч, Гавьяат жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ.

Тэрбээр 1990–2012 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж, 2013–2025 онд “Хувьсал” продакшны захирал, ерөнхий найруулагч, жүжигчнээр ажиллан, 2026 оноос төрөлх театртаа эргэн ирж, уран бүтээлээ туурвиж байна. Түүний олон жилийн хөдөлмөр, авьяас билгийг төрөөс өндрөөр үнэлж, 2009 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээсэн билээ.

Театрын урлагт 30 гаруй жил зүтгэхдээ 60 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн бөгөөд Нина Заречная (“Цахлай”), Розаура (“Садар эрийг номхотгосон нь”), Эсмеральда (“Парисын дарь эхийн сүм”), Гертруда (“Гамлет”), Луйза (“Хар санаа хайр сэтгэл”), Шунхуй хатан (“Тэнгэрийн хүү”), Цэцэр хатан (“Тамгагүй төр”) зэрэг олон дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч юм.

Тэрбээр “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны дүрээрээ Лондон хотын West End-ийн Колизеум театр, Сингапурын Marina Bay Sands цогцолборт зохион байгуулагдсан олон улсын тоглолтуудад оролцож, Монголын үндэсний драмын урлагийг дэлхийн үзэгчдэд таниулсан. Мөн 2026 онд Санкт-Петербург хотын Александринскийн театрын олон улсын фестивалийн тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр дахин уригдан тоглосон нь түүний уран бүтээлийн замналын онцлох үйл явдал байлаа.

Түүний уран бүтээл Монгол Улсын хил хязгаарыг давж, ОХУ-ын Петрозаводск, Санкт-Петербург, БНСУ, БНЭУ, Их Британи, Сингапур, АНУ, ХБНГУ зэрэг улс оронд зохион байгуулагдсан олон улсын театр, киноны наадам, фестиваль, аялан тоглолтуудаар дамжин Монголын үндэсний урлаг, уран бүтээлчдийн авьяас чадварыг дэлхийн үзэгчдэд хүргэхэд чухал хувь нэмэр оруулжээ.

У.Уранчимэгийн олон жилийн уран бүтээлийн хөдөлмөр, мэргэжлийн амжилтыг үндэсний болон олон улсын хэмжээнд өндрөөр үнэлж, “Гэгээн Муза” наадмын дөрвөн удаагийн шагнал, алтан цом, Г.Доржсамбуугийн нэрэмжит шилдэг дүрийн хошой шагнал, 2014 оны “Academy Awards”-ын шилдэг эмэгтэй гол дүр, 2016 оны “Cinema Awards”-ын шилдэг эмэгтэй туслах дүр, 2017 оны “Мөнгөн мод” наадмын шилдэг жүжигчин, 2018 оны БНЭУ-ын “Flo Film Forum”-ын “Амжилтын эзэн” шагнал, 2024 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүр, 2025 оны Сан-Диегогийн олон улсын кино наадмын олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино, 2026 оны “Through Women’s Eyes” олон улсын кино наадмын “New Gate Inspiration” шагнал зэрэг олон шагнал хүртсэн билээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мишель Ёо “Blade Runner 2099” киноны тулаант хэсгүүдэд тоглох таалагдсан гэв

23/11/2026
Кино Урлаг

“Гэртээ ганцаараа” киноны үргэлжлэл хийгдэж, Маколэй Калкин Кевин МакКалистерийн дүрээр эргэн ирнэ

23/11/2026
Театр Урлаг

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг толилуулна

23/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Мишель Ёо “Blade Runner 2099” киноны тулаант хэсгүүдэд тоглох таалагдсан гэв

23/11/2026

“Гэртээ ганцаараа” киноны үргэлжлэл хийгдэж, Маколэй Калкин Кевин МакКалистерийн дүрээр эргэн ирнэ

23/11/2026

Гавьяат жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээнэ

23/11/2026

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг толилуулна

23/11/2026

Олон улсын 48 дахь удаагийн “Сэйко” үзэсгэлэнд Монголын 14 уран бүтээлчийн 14 бүтээлийг дэлгэж байна

23/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.