Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Дундад зууны үеийн түүхэн өвийг үзэсгэлэнгээр таниулж байна
Музей

Дундад зууны үеийн түүхэн өвийг үзэсгэлэнгээр таниулж байна

Урлаг Урлаг25/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөвсгөл аймгийн Төв музейн нээлттэй сан хөмрөг буланд “Монгол бахархал-Бүтээлч сар” аяны хүрээнд “Их Эзэн Чингис хаан” түр үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй дэлгэлээ.

Тус үзэсгэлэнгээр Төв музейд хадгалагдаж буй дундад зууны үед холбогдох түүх, археологийн үзмэрүүдийг дэлгэн, олон нийтэд сурталчилж байна.

Тухайлбал Хотгойдын шадар ван Чингүнжавын дөрвөн хөлт хар туг, сумны зэвүүд, монгол цэргийн хөө хуяг зэргийг танилцуулж байна.

Төв музейд 8 кг жинтэй Монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна. Тус хөө хуягийг 1963 онд Гүнд гэдэг хүнээс авсан байна. Хөө хуягийн хормой нь 55 см, өндөр нь 63 см юм.

Хөө хуяг нь 5,000-40,000 хүртэл тооны жижиг металл бөгжийг нэг бүрчлэн хэлхэж хийсэн гинжин хуяг юм. Хөө хуяг нь зүсэх, хатгах зэрэг ирт болон үзүүрт зэвсгийн дайралтаас сайн хамгаалдаг байв.

Хуягийн хамгаалалтад түүний хийц тун чухал нөлөөтэй. Хэлхээний нягт их байх тусам жад, илдийн үзүүр нэвтрэх нь бага. Дайны технологи хөгжихийн хэрээр хөө хуягийн хэрэглээ буурсан ч энэ нь бүрэн хэрэглэхээ больсон гэсэн үг биш юм. Цэргүүд хөө хуягийг ялтсан хуяг дотуур өмсөх байдлаар хэрэглэсээр л байжээ. Ийм аргаар тэд ялтсан хуягийн суга, хүзүү, салтаа хэсэгт байрлах, хөдөлгөөнд зориулсан завсар зайг хамгаалдаг аж.

21-р зуунд ч хөө хуяг хэрэглэгдсээр л байна. Орчин үед хөө хуяг нь металл байхаа больсон бөгөөд оронд нь мяндас ашиглан урлах болжээ. Энгийн жишээ татвал сум үл нэвтрүүлэх хантааз нь орчин цагийн хөө хуяг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Ил Хаант улсын үеийн ховор нандин 13 үзмэрийг Монголд дэлгэлээ

24/11/2026
Музей Урлаг

Жалханз хутагт Ц.Дамдинбазарын үйл хэргийг баримтад тулгуурлан судлахыг онцлов

24/11/2026
Музей Урлаг

Архангай аймгийн музейн “Алдрын танхим”-д Ч.Пүрэвдоржийн булан нээлээ

20/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дундад зууны үеийн түүхэн өвийг үзэсгэлэнгээр таниулж байна

25/11/2026

Жеки Чан, Крис Такер нар “Rush Hour 4” кинонд эргэн тоглохоор болжээ

24/11/2026

Жастин Тимберлэйкийн амьдрал, карьерын тухай дөрвөн ангит баримтат цувралыг Apple TV танилцууллаа

24/11/2026

G-Dragon-ы шинэ төрх одоо ч хэвлэлүүдийн онцлох сэдэв болсоор байна

24/11/2026

Италийн үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Паоло Булгари 89 насандаа таалал төгсжээ

24/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.