Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жеки Чан, Крис Такер нар “Rush Hour 4” кинонд эргэн тоглохоор болжээ
Кино

Жеки Чан, Крис Такер нар “Rush Hour 4” кинонд эргэн тоглохоор болжээ

Урлаг Урлаг24/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын алдарт “Rush Hour” инээдмийн, тулаант киноны дөрөвдүгээр анги бүтэхээр болж, гол дүрийн жүжигчид болох Жеки Чан, Крис Такер нар уг төсөлд эргэн нэгдэхээр хэлэлцээр хийж байна.

Киноны продюсер Артур Саркиссианы мэдээлснээр, Хонконгийн жүжигчин Жеки Чан мөрдөгч Лигийн дүрдээ эргэн тоглохоор гэрээнд гарын үсэг зуржээ. Харин түүний хамтрагч, Америкийн жүжигчин Крис Такер мөрдөгч Жеймс Картерын дүрд эргэн тоглох гэрээгээ эцэслэх шатандаа явж байгаа аж. Гэхдээ Такерын төлөөлөгчид гэрээ албан ёсоор баталгаажсан талаар хараахан мэдэгдээгүй байна.

“Rush Hour” цувралын эхний гурван ангийг найруулсан Бретт Ратнер дөрөвдүгээр ангийн найруулагчаар эргэн ажиллахаар төлөвлөжээ. Киноны төсвийг ойролцоогоор 120 сая ам.доллар байхаар тооцсон бөгөөд зураг авалтыг 2027 оны хавар Африк, Хятад, Итали болон Саудын Арабт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Харин нээлтийг 2028 онд хийх зорилготой байна.

Жеки Чан, Крис Такер нар анх 1998 онд дэлгэцнээ гарсан “Rush Hour” кинонд хамтран тоглож, мөрдөгч Ли болон Жеймс Картерын дүрээр дэлхий даяарх үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Үүний дараа “Rush Hour 2” (2001), “Rush Hour 3” (2007) кинонууд гарч, цувралын нийт орлого дэлхий даяар 849 сая ам.доллароос давсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлэйкийн амьдрал, карьерын тухай дөрвөн ангит баримтат цувралыг Apple TV танилцууллаа

24/11/2026
Кино Урлаг

Ахмад уран бүтээлч Б.Тунгалагт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээнэ

24/11/2026
Кино Урлаг

Ц.Хүсэлбаатарт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээнэ

24/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жеки Чан, Крис Такер нар “Rush Hour 4” кинонд эргэн тоглохоор болжээ

24/11/2026

Жастин Тимберлэйкийн амьдрал, карьерын тухай дөрвөн ангит баримтат цувралыг Apple TV танилцууллаа

24/11/2026

G-Dragon-ы шинэ төрх одоо ч хэвлэлүүдийн онцлох сэдэв болсоор байна

24/11/2026

Италийн үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Паоло Булгари 89 насандаа таалал төгсжээ

24/11/2026

“Prada”-гийн 100 гаруй жилийн түүхийг харуулсан байнгын үзэсгэлэн нээгджээ

24/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.