Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Гавьяат тамирчин М.Нандинцэцэгийн рингэндээ эргэн ирсэн замналыг баримтат кинонд мөнхөлжээ
Кино

Гавьяат тамирчин М.Нандинцэцэгийн рингэндээ эргэн ирсэн замналыг баримтат кинонд мөнхөлжээ

Урлаг Урлаг25/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сонирхогчоос боксоос албан ёсоор зодог тайлж, мэргэжлийн спорт руу эргэлт буцалтгүй хөл тавин анхны тулаандаа ялалт байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Нандинцэцэгийн замналыг харуулсан “AND STILL: Сэтгэлийн гүнд нуугдсан мөрөөдөл” нэртэй богино хэмжээний баримтат кино АНУ-д нээлтээ хийх гэж байна.

Тодруулбал, ирэх сарын 3-ны пүрэв гарагт 18:20 цагт Виржиниа мужийн Фэйрфакс тойргийн Тайсонс Корнер дахь LOOK Dine-In Cinemas кино театрт нээлтээ хийх бөгөөд тасалбарын үнэ 25 ам.доллар аж. Энэ түүх боксоос илүү өргөн утгатай. Энэ бол сэтгэлдээ тээдэг мөрөөдөл, гаргадаг золиос, зарим зүйлийн төлөө яагаад тэмцэх үнэ цэнтэй байдгийн тухай түүх юм. “Z’s Boxing Gym”-ийн бүтээсэн богино хэмжээний киноны найруулагчаар найруулагч Кристофер Круз ажиллажээ.

10 гаруй жилийн турш М.Нандинцэцэг буюу “Нандин” дэлхийн тавцанд Монгол Улсаа бахархалтайгаар төлөөлж, эх орныхоо хамгийн олон медаль, шагнал хүртсэн боксчдын нэг болсон юм. Гэвч медаль, ялалтуудын цаана золиос, ээж болсон амьдрал, бүхнийг шинээр эхлүүлсэн түүх бий. Нэгэн цагт төлөөлж явсан эх орноосоо хол, Америкт цагаачлан амьдрахдаа Нандин холын зай, амьдралын бэрхшээл, улиран өнгөрөх он жилүүдийн аль нь ч түүнээс булааж чадахааргүй нэг зүйлийг сэтгэлдээ тээж явсан. Тэр нь хэзээ ч бөхөөгүй мөрөөдөл байлаа.

Одоо түүний тэмцэл медалиас ч илүү утга учиртай. Тэр охиныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө, итгэхээ хэзээ ч болиогүй мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байна. Сорилтыг даван туулах тэсвэр хатуужил, өөрийн хэн болох, дахин эхлэх эр зоригийн тухай AND STILL богино хэмжээний баримтат кинонд өгүүлэх юм ажээ.

Ташрамд дурдахад, гавьяат тамирчин М.Нандинцэцэг ирэх сарын 12-нд мэргэжлийн боксын замналынхаа хоёр дахь тулаанаа хийхээр бэлтгэлээ базааж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Уиллем Дефо “Werwulf” киноны зураг авалтын үеэр цаг агаарын эрс тэс нөхцөлд найман цагийн турш морь унажээ

25/11/2026
Кино Урлаг

“ОВГОР” киног нэг сар гаруйн хугацаанд 130 мянган үзэгч үзжээ

25/11/2026
Кино Урлаг

Жеки Чан, Крис Такер нар “Rush Hour 4” кинонд эргэн тоглохоор болжээ

24/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Саатан морилоорой” тоглолтоор өвлийн улирлын нээлтээ хийлээ

26/11/2026

Завхан аймгийн Ургамал сумын орон нутаг судлах музейн үзүүлгийг шинэчиллээ

26/11/2026

Улс тунхагласны баярын өдөр тохиож байна

26/11/2026

Уиллем Дефо “Werwulf” киноны зураг авалтын үеэр цаг агаарын эрс тэс нөхцөлд найман цагийн турш морь унажээ

25/11/2026

Женнифер Лопес хувийн харилцаагаа дахин олон нийтэд ил гаргахгүй гэжээ

25/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.