Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Женнифер Лопес хувийн харилцаагаа дахин олон нийтэд ил гаргахгүй гэжээ
Оддын амьдрал

Женнифер Лопес хувийн харилцаагаа дахин олон нийтэд ил гаргахгүй гэжээ

Урлаг Урлаг25/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопес жүжигчин Бен Аффлекаас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаад буй. Тэгвэл тэрбээр хувийн амьдрал, хайр дурлалын харилцаагаа цаашид олон нийтэд дэлгэхгүй гэдгээ илэрхийлжээ.

Тэрбээр арваннэгдүгээр сарын 20-нд “The New York Times” сонины “Popcast” нэвтрүүлэгт оролцох үеэрээ өмнөх харилцаанууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн байнгын анхаарлын төвд байсан талаар ярьсан байна.

“Би хайртай хүмүүсээ хамгаалж, амьдралынхаа зарим зүйлийг илүү нандин, хувийн байлгахыг хүсэж байна. Харилцаагаа олон нийтэд ил гаргах талаар би сургамж авсан. Үүнийг дахин хэзээ ч давтахгүй” хэмээн Женнифер Лопес хэлжээ.

Мөн Лопес саяхан “Friends Keep Secrets” подкастад оролцохдоо дөрвөн удаа гэрлэсэн талаараа нээлттэй ярьсан байна. Тэрбээр алдар нэрийн оргилд хүрсэн ч заримдаа ганцаардлыг мэдэрч, амьдралдаа түшиг болох хүнийг хайж байсан тухайгаа дурсжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ко Кён Пё уучлалт гуйж, уран бүтээлээ завсарлахаа мэдэгдлээ

25/11/2026
Оддын амьдрал Урлаг

Ардын жүжигчин, дуучин Т.Ариунаа “Чи зөв яв, эрүүл бай. Бусад нь бүгд болдог хорвоо” гэв

25/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Б.Даваажав “УИХ-ын 126 гишүүнийг 36 болгоё. Улс тунхагласны баяраар талбай дээр гарч үгээ хэлнэ” гэв

24/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес хувийн харилцаагаа дахин олон нийтэд ил гаргахгүй гэжээ

25/11/2026

Жүжигчин Ко Кён Пё уучлалт гуйж, уран бүтээлээ завсарлахаа мэдэгдлээ

25/11/2026

G-Dragon-ы “Good Day” төсөл хоёрдугаар улирлаараа эргэн ирнэ

25/11/2026

Пуэрто-Рикогийн мисс Женнифер Баррето 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний ялагч боллоо

25/11/2026

“Титаник”-аас гаргаж авсан эд зүйлсийг дуудлагаар худалдахыг хоригложээ

25/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.