Монголын кинотеатруудын менежментийн холбооноос кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож буй Монгол уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг.
Тэгвэл тус холбооноос өнгөрөгч аравдугаар сард нээлтээ хийсэн “ОВГОР” уран сайхны киноны нээлтээ хийснээс хойшхи үзэгчдийн тоог танилцууллаа. Тодруулбал, “Ханхуур” пикчерсийн бүтээл “ОВГОР” уран сайхны киног нэг сар гаруйн хугацаанд 130 мянган үзэгч үзжээ.

