Холливудын жүжигчин Уиллем Дефо найруулагч Роберт Эггерсийн шинэ аймшгийн кино “Werwulf”-ийн зураг авалтын үеэр цаг агаарын эрс тэс нөхцөлд найман цагийн турш тасралтгүй морь унаж байснаа дурсжээ.
Тэрбээр “Entertainment Weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа киноны зураг авалт Англи, Уэльсийн хүйтэн, бартаатай газар нутагт өрнөсөн нь жүжигчдэд амаргүй байсныг ярьсан байна.
“Бид өдөржин цаг агаарын маш хүнд нөхцөлд ажилладаг байсан. Нэг өдөр гэхэд л найман цагийн турш тасралтгүй морин дээр байсан байх. Энэ хугацаанд морь унаж дадлага хийхийн зэрэгцээ зураг авалтаа үргэлжлүүлсэн” хэмээн 71 настай жүжигчин ярьжээ.
“Werwulf” киног “The Witch”, “The Lighthouse”, “The Northman”, “Nosferatu” зэрэг бүтээлээрээ танигдсан найруулагч Роберт Эггерс найруулж, зохиолыг нь өөрөө бичсэн байна. Кинонд Уиллем Дефо өвгөн анчны дүр бүтээсэн бол түүнтэй хамт Лили-Роуз Депп, Аарон Тейлор-Жонсон нар тогложээ.
XIV зууны Англид өрнөх, хүн чононы тухай өгүүлэх “Werwulf” аймшгийн кино 2026 оны арванхоёрдугаар сарын 25-нд киног театруудаар нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.

