Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Завхан аймгийн Ургамал сумын орон нутаг судлах музейн үзүүлгийг шинэчиллээ
Музей

Завхан аймгийн Ургамал сумын орон нутаг судлах музейн үзүүлгийг шинэчиллээ

Урлаг Урлаг26/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн Ургамал сумын Соёлын төвийн Орон нутаг судлах танхимын үзүүлэг, дэглэлтийг шинэчлэн, нутгийн түүх, соёлын өвийг олон нийтэд сурталчлан таниулах орчныг сайжруулжээ.

“Монгол бахархал-Бүтээлч сар” аяны хүрээнд Ургамал сумын ЗДТГ-ын санхүүжилтээр аймгийн музейн мэргэжлийн баг сумын Соёлын төвийн ажилтнуудтай хамтран үзүүлэг, дэглэлтэд шинэчлэл хийжээ.

Ургамал сумын Орон нутаг судлах музей нь 1975 онд нутгийн иргэдийн санаачилга, оролцоотойгоор 25 үзмэртэй байгуулагдсан түүхтэй. Тухайн үед сумын иргэд өөрсдийн эд өлгийн зүйлсийг хандивлан, музей байгуулах хөдөлгөөн өрнүүлсэн нь нутгийн түүх, соёлын өвийг цуглуулж, хадгалан хамгаалах эхлэлийг тавьжээ.

Тус музей 1987 онд ерөнхий боловсролын сургуулийн харьяанд шилжсэн боловч 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн үеэр эзэнгүйдэж, үзмэрүүд нь үрэгдэн алга болжээ. Харин 2007 онд орон тооны ажилтантай болсноор орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан музейн үйл ажиллагааг дахин сэргээсэн байна.

Өдгөө тус музей 69 дэсийн 204 үзмэр, эд өлгийн зүйлтэй бөгөөд жилд 200 гаруй хүнд үйлчилж байна.

Сонирхуулахад, Ургамал сумын 230 хүний суудалтай шинэ Соёлын төвийн барилгыг энэ сарын 4-нд улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулжээ. Тус барилга нь урлаг, соёлын үндсэн танхимаас гадна орон нутаг судлах музей, нийтийн номын санг нэг дор байрлуулснаараа онцлог юм.

Ийнхүү орон нутаг судлах танхимын үзүүлэг, дэглэлтийг шинэчилснээр, Ургамал сумын түүх, уламжлал, эд өлгийн өвийг хадгалан хамгаалах, хүүхэд, залуучуудад өвлүүлэн таниулах, иргэдийн эх орон, нутаг усаа хайрлан бахархах үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой талаар Завхан аймгийн музейгээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

ФОТО: “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” тусгай үзэсгэлэнгээс

25/11/2026
Музей Урлаг

Дундад зууны үеийн түүхэн өвийг үзэсгэлэнгээр таниулж байна

25/11/2026
Музей Урлаг

Ил Хаант улсын үеийн ховор нандин 13 үзмэрийг Монголд дэлгэлээ

24/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Завхан аймгийн Ургамал сумын орон нутаг судлах музейн үзүүлгийг шинэчиллээ

26/11/2026

Улс тунхагласны баярын өдөр тохиож байна

26/11/2026

Уиллем Дефо “Werwulf” киноны зураг авалтын үеэр цаг агаарын эрс тэс нөхцөлд найман цагийн турш морь унажээ

25/11/2026

Женнифер Лопес хувийн харилцаагаа дахин олон нийтэд ил гаргахгүй гэжээ

25/11/2026

Жүжигчин Ко Кён Пё уучлалт гуйж, уран бүтээлээ завсарлахаа мэдэгдлээ

25/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.