“Чингис хаан” үндэсний музей Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейтэй хамтран “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг дэлгэж байна.
Үзэсгэлэнд Монголын эзэнт улс, түүний бүрэлдэхүүн улс болох Ил Хаант улсын түүх, соёлтой холбоотой 13 дэсийн 13 ховор нандин үзмэрийг дэлгэжээ. Ингэснээр Европт хадгалагдаж буй Монголын түүх, соёлын дурсгалуудыг эх орондоо үзэх боломж бүрдэж байна.
Гэрэл зураг: МОНЦАМЭ агентлаг


