Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Улс тунхагласны баярын өдөр тохиож байна
Нийгэм

Улс тунхагласны баярын өдөр тохиож байна

Урлаг Урлаг26/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Монгол Улсыг тунхагласны 102 жилийн ойн өдөр тохиож байна.

Тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хэмжээт засагт Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн томоохон үйл явдал юм. Ингэснээр туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд энэ өдрийн ач холбогдол оршдог.

Анхдугаар Үндсэн хуулийг баталсан нь нийгэм эдийн засгийн ололтуудыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс хүйсийн тэгш эрхтэй байх зарчмыг хангаж өгчээ. Харилцан шүтэлцээ бүхий энэ түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээр бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүн адил эрх тэгш байх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний үндэс суурийг энэ цаг үеэс тавьжээ.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг “Улс тунхагласны баяр” хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэдэг билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Сэтгүүлч Э.Дагиймаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээнэ

24/11/2026
Нийгэм Урлаг

Соёлын элч нарыг томилов

22/11/2026
Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Улс тунхагласны баярын өдөр тохиож байна

26/11/2026

Уиллем Дефо “Werwulf” киноны зураг авалтын үеэр цаг агаарын эрс тэс нөхцөлд найман цагийн турш морь унажээ

25/11/2026

Женнифер Лопес хувийн харилцаагаа дахин олон нийтэд ил гаргахгүй гэжээ

25/11/2026

Жүжигчин Ко Кён Пё уучлалт гуйж, уран бүтээлээ завсарлахаа мэдэгдлээ

25/11/2026

G-Dragon-ы “Good Day” төсөл хоёрдугаар улирлаараа эргэн ирнэ

25/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.