Улс тунхагласны баярын өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд сэтгүүлч Э.Дагиймаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээхээр болжээ.
Сэтгүүлзүйн салбарт 30 гаруй жил ажиллаж буй Э.Дагиймаа нь 1996 оноос МҮОНТ-ийн “ММ” агентлагт сурвалжлагч, тоймч, ахлах редактороор ажиллаж ажлын гараагаа эхэлжээ. Улмаар 2002 оноос “ТВ5” телевизэд тоймч, ерөнхий редактор, гүйцэтгэх захирлын албан тушаал хашсан байна. Тус телевизэд ажилласан хугацаандаа мэдээ, мэдээллийн редакцын үйл ажиллагаа, телевизийн уран бүтээлийн удирдлагад оролцож байв.
Түүнчдэн Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал, МСНЭ-ийн Телевизийн салбар хариуцсан захирлын сонгуульт ажил, “Үндэсний шуудан” сонины Улс төрийн мэдээллийн албаны дарга, сонины орлогч эрхлэгчээр тус тус ажиллаж байв.

