Өмнөд Солонгосын “BIGBANG” хамтлагийн 20 жилийнхээ ойн хүрээнд гаргасан “GiiiRIP” дууг KBS телевиз хоригложээ.
KBS телевизээс гаргасан мэдэгдэлд уг дууг хараалын болон бүдүүлэг үг хэллэг, телевизийн нэвтрүүлэгт тохиромжгүй илэрхийлэл агуулсан гэж шалтгаанаар нэвтрүүлэх боломжгүй гэсэн байна.
“GiiiRIP” нь хүчтэй хэмнэл, электро хөгжмийн элемент хосолсон хип-хоп бүтээл бөгөөд “BIGBANG” хамтлагийн өөртөө итгэх итгэл, уран бүтээлийн замнал, тогтсон хэв маягийг сорьж ирсэн үзэл санааг илэрхийлжээ.
“GiiiRIP” дууны үг, аяыг зохиоход G-Dragon оролцсон бол Taeyang мөн дууны үгэнд хувь нэмрээ оруулсан аж.

