Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Каваи” хөгжмийн компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Нийгэм

“Каваи” хөгжмийн компанийн төлөөлөгчидтэй уулзлаа

Урлаг Урлаг08/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e138bf7c0585bb97b92ec598de2a9561original8071352682014-11-08-13-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Япон Улсын “Каваи” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваиг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын соёл, урлаг  болон бусад салбарт хамтран ажиллах, томоохон арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд танай компанитай хамтран Улаанбаатар хотноо бүс нутгуудыг хамарсан төгөлдөр хуурын нэгдсэн фестиваль зохион багуулах хүсэлтэй байна” гэлээ. Мөн цаашдаа соёл урлагийн салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Харин Япон Улсын “Кавай” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваи “Биднийг хүлээн авч уулзсан танд талархал илэрхийлье. Манай компани нь 50 жилийн арвин түүхтэй, дэлхий даяар 5700 салбар хөгжмийн сургуультай. Бидэнд хамтран ажиллах санал тавьж байгаад маш их таатай байна. Төгөлдөр хуурын нэгдсэн фестивалийг хамтран зохион байгуулахад бид бэлэн байна” гэлээ. Энэ асуудлаар хөтөлбөр, төлөвлөгөө гарган дахин уулзахаар талууд тохиролцлоо гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.