Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Каваи” хөгжмийн компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Нийгэм

“Каваи” хөгжмийн компанийн төлөөлөгчидтэй уулзлаа

Урлаг Урлаг08/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e138bf7c0585bb97b92ec598de2a9561original8071352682014-11-08-13-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Япон Улсын “Каваи” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваиг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын соёл, урлаг  болон бусад салбарт хамтран ажиллах, томоохон арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд танай компанитай хамтран Улаанбаатар хотноо бүс нутгуудыг хамарсан төгөлдөр хуурын нэгдсэн фестиваль зохион багуулах хүсэлтэй байна” гэлээ. Мөн цаашдаа соёл урлагийн салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Харин Япон Улсын “Кавай” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваи “Биднийг хүлээн авч уулзсан танд талархал илэрхийлье. Манай компани нь 50 жилийн арвин түүхтэй, дэлхий даяар 5700 салбар хөгжмийн сургуультай. Бидэнд хамтран ажиллах санал тавьж байгаад маш их таатай байна. Төгөлдөр хуурын нэгдсэн фестивалийг хамтран зохион байгуулахад бид бэлэн байна” гэлээ. Энэ асуудлаар хөтөлбөр, төлөвлөгөө гарган дахин уулзахаар талууд тохиролцлоо гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“LNGSHOT” хамтлаг “MMA 2026”-аас оны шилдэг шинэ уран бүтээлчээр шалгарлаа

17/11/2026

T.O.P-ын Япон дахь тоглолтын VVIP тасалбар “BIGBANG”-ийн VIP тасалбараас 65 хувиар үнэтэй байна

17/11/2026

Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ

17/11/2026

Гленн Клоуз, Ридли Скотт, Флойд Норман нар Академийн хүндэт “Оскар” хүртлээ

17/11/2026

ФОТО: “Governors Awards”-ын улаан хивсний ёслолоос

17/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.