Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Ариун-Эрдэнэ : Ганцхан чинийх байх
Утга зохиол

Б.Ариун-Эрдэнэ : Ганцхан чинийх байх

Урлаг Урлаг04/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Only_Yours7611512092014-12-04-13-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий дүүрэн инээмсгэлсэн төрх минь хүртэл чинийх байх
Дэндүү гоёмсог ухаарлын охь нь хүртэл чинийх байх
Нар хоргодож ивэлсэн сэтгэл минь хүртэл чинийх байх
Нэрхэд шорвог байдаг нулимс минь хүртэл чинийх

Шөнийн жаргалдаа ташуурсан хүсэл минь зөвхөн чинийх
Шивнэж ирээд хэлсэн хайр минь хүртэл чинийх
Оройтож ирээд дурласан дурлал минь хүртэл чинийх
Онгон биеийн минь шаналал хатуу ч гэсэн чинийх

Сэтгэлд минь хардалт нэмсэн зовлон хүртэл чинийх
Сэвтээгүй байтлаа шаналсан зүрх минь хүртэл чинийх
Халуурхлаа ч өврөөс чинь босоогүй шөнө ганцхан чинийх
Хармаллаа ч бусдад алдаагүй бие минь ганцхан чинийх

Бэтгэртлээн бодсон бодлын шаналал ганцхан чинийх
Бэрээлхэж цөөхөн гаргасан алдаа ганцхан чихийх
Бэхээ баллаж урсгасан нулимс минь ганцхан чинийх
Биеэн ариухнаар нь бэлэглэсэн итгэл минь ч гэсэн чинийх

Чадахгүй гэж ичингүйрч байсан үнсэлт минь ганцхан чинийх
Чангарлаа ч хэн нэгэнд шидээгүй харц минь хүртэл чинийх
Ихэмсэг ч гэсэн дулаахан сэтгэл минь хүртэл чинийх
Илүү ч үгүй дутуу ч үгүй хайрлах хайр минь ганц чинийхээ гэж

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026
Утга зохиол Урлаг

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026
Утга зохиол Урлаг

“Миний хэнз хурга” уралдаан үргэлжилж байна

23/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг Адам Сандлер тэргүүлж, Том Круз, Марк Уолберг, Скарлетт Иоханссон, Брэд Питт нар удаалав

30/06/2026

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.