Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав
Утга зохиол

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

Урлаг Урлаг14/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зүчийн Улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулах, олон нийтэд түгээх ёслол Гадаад харилцааны яаманд боллоо.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нээлтийн үеэр хэлэхдээ уг бүтээлийг туурвих, эмхэтгэх, орчуулах, хэвлүүлэхэд оролцсон эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлж, цаашид Монголын түүх, өв соёлтой холбоотой эх сурвалжийг судлан нийтлэх, олон нийтэд сурталчлан таниулах хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлов.

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номыг эмхэтгэсэн Бүгд Найрамдах Турк Улсын монголч эрдэмтэн, профессор Илиас Кемалолу, профессор Айше Мелек Өзиэтгин болон бүтээлийг монгол хэлнээ орчуулсан Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотноо суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр нар нийт 31 улсад хадгалагдаж буй түүхэн баримт бичиг, эх сурвалжаас бүрдсэн тус номын агуулга, ач холбогдлыг энэ үеэр танилцуулж, санал сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Их Эзэн Чингис хааны ууган хүү Зүчийн нэрээр нэрлэгдсэн Алтан орд улсын төрийн түүхийг баримтжуулсан тус ном Зүчийн Улсын үеийн монголчуудын төр, захиргаа, дипломат харилцаа, бичиг соёлын түүхийг судлахад ихээхэн ач холбогдол бүхий эх сурвалж төдийгүй Монгол, Турк болон олон улсын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон судалгааны үнэ цэнтэй бүтээл юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026
Утга зохиол Урлаг

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.