Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Хөөрхөн хүмүүст хорвоо арай зөөлөн ханддаг
Үндэсний хөгжим

Хөөрхөн хүмүүст хорвоо арай зөөлөн ханддаг

Урлаг Урлаг17/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3b91ac797b58e1aa7cf924df9b2c7258_large8902750592014-12-17-10-35[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Царайлагууд” яагаад илүү амжилттай байдаг вэ?

“Хөөрхөн хүмүүст амьдрал арай зөөлөн ханддаг” талаар хүмүүс ярьж байгааг сонсоод энэ талаар сонирхож үзэхээр шийдлээ. Хийсэн судалгаа шинжилгээ юу байдаг бол?

Судалгаагаар царайлаг ажилтанууд царайлаг биш ажилтнуудаасаа 3-4%-аар илүү мөнгө олдог байна. Энэ бол тийм “аймаар” тоо биш бөгөөд хэрвээ та бага зэрэг царай муутай бол санаа зовоод хэрэггүй байх нь. Гэхдээ энэ зөвхөн эмэгтэйчүүдийн хувьд. Одоо харин эрчүүд анхаарлаа хандуулаарай.

Эдийн засагч Даниел Хамермеш “Дур булаам хүмүүс яагаад илүү амжилтанд хүрдэг вэ” номондоо дур булаам хүмүүс ажилд орох, мөн цалин, зээл зэрэг асуудалд бусдаасаа илүү азтай байдаг талаар бичжээ. Түүний тооцоогоор царай муутай эмэгтэй, дундаж эмэгтэйгээс 3% бага мөнгө олдог бол царайлаг эрэгтэй, дундаж царайтай эрэгтэйгээс 22%-иар илүү мөнгө олдог аж. Үүнээс харахад эрчүүдийн хувьд ялгаа харьцангуй их ба царай муутай эрэгтэй дундаж эрэгтэйгээс 22%-иар бага цалин авах нь ээ.

Мөн үүнтэй ижил судалгаа Мэлбурний их сургуулийн эдийн засагч Ж. Борланд , Австралийн их сургуулийн эрдэмтэн Л.Эндрю нар хийжээ. Тэдний судалгаагаар царайлаг эрэгтэй дундаж эрэгтэйгээс 22% илүү олдог бол царай муутай залуу 26% бага мөнгө олдог аж.

Царай муутай залууд дуулгах муу мэдээ бас дуусаагүй ээ. Ж. Борланд Л. Эндрю нар хөөрхөн биш залуу ажилд орох, гэрлэх, их орлоготой эмэгтэйтэй суух магадлал 15%-аар бага байдгийг бас тогтоожээ. Түүнчлэн царайлаг эрэгтэй сонгуульд нэр дэвшвэл сонгогдох магадлал илүү байдаг бол царайлаг эмэгтэйчүүдийн хувьд сонгогдохгүй байх магадлал нь илүү их гэнэ шүү.

2005 онд Гэгээн Луисын нэрэмжит холбооны банк олон улсын хэмжээнд судалгаа явуулж, царайлаг, өндөр, гуалиг хүмүүс бусдаасаа цагт 5%-аар илүү цалин авдагийг тогтоосон байна.

Түүнчлэн, “Царайны сайхнаар цай сүлэхгүй” гэж монголчууд ярьдаг ч хүмүүс бид ухамсаргүйн гүндээ “царайгаар цай сүлдэг” гэдгийг Америкийн сэтгэл судлаач эрдэмтэд баталжээ.

Суллагдах хугацаа нь дөхсөн маш хүнд гэмт хэрэгтнүүдийг нийгэмд гараад хэрхэн зөв амьдрах талаар сургалтанд хамруулж, талыг нь гоо сайхны мэс засалд оруулж, “царайлаг болгоод” шоронгоос суллажээ. Тэгээд суллагдсан бүх хүмүүсээ 5 жилийн турш ажигласан байна. Тэгтэл маш сонин үр дүн гарсан ба “царайлаг болж” гарсан хүмүүсийн 90% нь сайхан ажилтай, эхнэртэй, хүүхэдтэй, аз жаргалтай амьдарч байсан бол “царайлаг бололгүй” шоронгоос гарсан хүмүүсийн 90% шорондоо эргэж очжээ. Мөн тэдний эхнэрүүд ихэвчлэн гоо сайханд ач холбогдол өгдөг буюу жүжигчин, дуучин, дизайнар, фото модель, зураач гэх мэт мэргэжилтэй хүмүүс байсан байна.

Гэх мэт судалгаагаар хүн төрөлхтөн “царай хардаг ” нь батлагдсан хэдий ч хамгийн сүүлд миний зүгээс та нартаа хэлэхэд, “Сэтгэлээр унахаасаа өмнө царай муутай ч амжилттай яваа эрчүүд, бүсгүйчүүд олон байгааг санаарай. Ер нь бид бүгдээрээ л “орчлон дээр ганцхан” юм чинь өөрийгөө “царайлаг”, “царайлаг бус”-т санаа зовох хэрэг юун”.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.